Израил Ливаны бүхэл бүтэн хотыг нүүлгэн шилжүүлэхийг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 04

 

Израилын эрх баригчид Ливаны өмнөд хэсгийн Набатиа хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ. Тус бүс нутаг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2006 оны тогтоолоор тогтоосон хилийн бүсийн хойд хэсэгт байрладаг.

Өнгөрсөн шөнө Рафик Хариригийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болсон байна. Израилын тал Хезболла бүлэглэлийн 11 цэргийн объектод цохилт өгчээ. Ливаны эрүүл мэндийн яамны мэдээллээр, сүүлийн 24 цагийн дотод Израилын цохилтын улмаас 37 хүн амиа алдаж, 151 хүн шархаджээ. Израилын тал Хезболла бүлэглэлийн дайтагчдыг Ливаны нутаг дэвсгэрээс 230 орчим пуужин харвасанд буруутгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top