Ливан, Израил гал зогсоох тохиролцоонд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын зуучилснаар Ливан, Израил гал зогсоох тохиролцоонд хүрчээ.

АНУ-ын төрийн департментын нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд, гал зогсоох нь Хезболлагийн зүгээс гал бүрэн зогсоох, цэргүүдээ Ливаны өмнөд хэсгээс татаж авахаас шалтгаална. Талууд өөр хоорондоо дайсагнаагүй бөгөөд энх тайван, аюулгүй байдлын тухай иж бүрэн хэлэлцээр байгуулах тал дээр хамтарч ажиллана. Энэ талаарх яриа хэлэлцээг зургаадугаар сарын 22-оос хойших эхний долоо хоногт хийхээр товложээ.

Ливан улс АНУ-ын дэмжлэгтэй тус улсын нутаг дэвсгэрт бүрэн хяналт тавих зорилгоор Ливаны зэвсэгт хүчний нөөц, чадавхыг бэхжүүлэх үүрэг хүлээсэн байна.

Израилын аюулгүй байдал Хезболла хөдөлгөөний зэвсгийг хурааж, Ливаны нутаг дэвсгэр дэх дэд бүтцийг нь устгасны дараа хангагдана гэж хамтарсан мэдэгдэлд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top