Израилын танкууд НҮБ-ын энхийг сахиулагчдын бааз руу дайран оржээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 14

Израилын танкнууд Ливан дахь НҮБ-ын түр хүчний баазын гол хаалгыг эвдэж, дайран орсон тухай тус байгууллага мэдээлжээ.

НҮБ-ын мэдэгдэлд дурдсанаар, Израилын танкнууд ням гарагийн өглөө орон нутгийн цагаар 04.30 цагт Рамиа дахь НҮБ-ын энхийг санхилагчдын баазын гол хаалгыг эвдэн, дотогш нэвтэрчээ. Израилын цэргүүд баазын гэрлийг унтраахыг шаардсан байна. Энхийг сахиулагчид аюулгүй байдлыг нь эрсдэлд оруулж байна гэж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд 45 минутын дараа баазыг орхин гарсан байна.

Израилын армийн мэдээллээр, Израилын танкнууд НҮБ-ын энхийг сахиулагчдын нүүлгэн шилжүүлэх зорилгоор бааз руу нэвтэрсэн бөгөөд энхийг сахиулагчдын амь насанд аюул уруулаагүй гэжээ.

Үүнээс хэдэн цагийн өмнө Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-д хандан энхийг сахиулагчдын хил орчмын бүсээс нүүлгэн шилжүүлэхийг уриалсан байна. Хезболла бүлэглэл энхийг сахиулагчдын бааз орчим байрлаж, тэндийг амьд бамбай болгон ашиглаж байна гэж Израилын арми үзэж байна. Харин Хезболла бүлэглэл үүнийг няцааж байгаа юм.

Сүүлийн үед энхийг сахиулагчдын харуулын өндөрлөг, камер, харилцаа холбооны хэрэгсэл, гэрэлтүүлэг халдлагын бай болж буйг НҮБ-ын эх сурвалж дурдаад үүний улмаас энхийг сахиулагчдыг нөхцөл байдлыг ажиглах боломж хязгаарлагдаж байна. Израилын халдлагууд олон улсын эрх зүйн зөрчлийг хянах боломжгүй болж байна гэж эх сурвалж онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өмхий жүүдүүд (202.126.91.219) 2024 оны 10 сарын 15

Гитлер ямар агуу хүн байсанг гайхаад барашгүй.

0  |  0
Top