АНУ-ын Колумбын их сургуулийн эрдэмтэд Их Британийн эрдэмтэдтэй хамтран уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нэрвэгдэх аюултай бүсүүдийн дэлхийн анхны газрын зургийг бүтээжээ.
Судлаачид сүүлийн 65 жилд ажиглагдсан халуун урсгалыг судалсны үндсэн дээр хэт халалтад нэрвэгдэх болсон бүс нутгуудыг тодорхойлсон байна. Халуун урсгал нь ялангуяа сүүлийн таван жилд ажиглагдах нь нэмэгдсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд Төв Хятад, Япон, Солонгос, Арабын хойг, Зүүн Австрали, Өмнөд Америк, Хойд туйлын зарим хэсэг ихээхэн нэрвэгджээ. Үүнтэй зэрэгцэн аюулын идэвхтэй дохио Баруун хойд Европоос ирэх болжээ. Тус бүс нутагт 2022 онд хэт халалтын улмаас 60 мянга, 2023 онд 47 мянган хүн амиа алдсан билээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл Герман, Франц, Их Британи, Нидерланд зэрэг улсад тохиожээ. Энэ оны есдүгээр сард Австри, Франц, Унгар, Словени, Норвег, Шведэд агаарын температур дээд үзүүлэлтэд хүрсэн бол АНУ-ын баруун өмнөд хэсэгт хэт халалт аравдугаар сар хүртэл үргэлжлэн тогтжээ.
Энэхүү судалгаа нь байгалийн гамшигт үзэгдэл, хэт халалтаас үүдэлтэй өсөн нэмэгдэж буй эрсдэлийг бууруулах чиглэлд хийж буй чухал алхам гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Манайх ч бас улайгаад эвгүй л харагдаж байна шүү