Хэт халалт өндөр настнуудын биологийн хөгшрөлтийг эсийн түвшинд түргэсгэдэг болохыг Өмнөд Каролина мужийн их сургуулийн эмч нар тогтоожээ.
Тэд 56-аас дээш насны 3.6 мянган хүнийг судалгаандаа хамруулсан байна. Хагас жилийн турш агаарын температур 32 градусаас дээш халж байсан бүс нутагт зөөлөн уур амьсгалтай бүс нутгийн оршин суугчидтай харьцуулахад биологийн нас нь дунджаар 14 сараар өндөр байжээ.
2010 онд эхэлсэн судалгаанд оролцогчид тогтмол цусны шинжилгээ өгдөг байсан аж. Шинжилгээгээр, хэт халуун уур амьсгалтай бүс нутагт амьдардаг өндөр настнуудын эс илүү хурдан хөгширсөн байна. Ялгаа нь 1.5-2.5 жилд хүрч байв.
Эдгээр өөрчлөлт нь хэт халалт болсноос хойш долоо хоногийн дотор илэрч байсан гэж профессор Женнифер Эйлшир онцолжээ.
Оролцогчдын орлогын түвшин, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн тусламж авах боломжоос үл хамааран ийн өөрчлөлт гарч байсан гэж судлаач тодруулсан байна. Үүний шалтгааныг нарийн тогтоохын тулд амьтан дээр туршилт хийхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 2 )
ANUSDI80955877
Өвчин зовлон хүүхэд асрах бас хурдан хөгшрүүлдэг