Аагим халууны улмаас арслангуудыг нийлүүлэгт оруулахыг хоригложээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

Филиппиний нийслэл Манила хотын амьтны хүрээлэнгийн ажилчдад арслангуудыг нийлүүлэгт оруулахыг хоригложээ. Шалтгаан нь аагим халууны улмаас амьтад илүү стресст орно гэж үзсэн байна.

France-Presse агентлагийн мэдээлснээр, сүүлийн хэдэн хоног Манила хотод агаарын температур 37 °C даваад байна. Амьтны хүрээлэнгийн мал эмнэлгийн дарга Дейв Винасын хэлснээр, аварга мууруудыг хэт халалтаас сэргийлэх арга хэмжээ авах нь чухал болоод байна. Энэ үүднээс амьтны хүрээлэнгийн ажилчид амьтдын байрны хана, шалыг тогтмол усалж байгаагаас гадна арслан, баруудад үхэр, тахиан махан таташ, цусаар хийсэн “мөхөөлдөс” өгч байгаа аж. Мөн тэднийг амьтдын байранд байрлуулсан усан санд тогтмол оруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top