Давстай хоолонд дурладаг шалтгааныг нэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 13

Давстай хоол, хүнсэнд дуртай болох нь эрчимтэй дасгал, хөдөлгөөн хийсний улмаас хүний биед натри дутагдсантай холбоотой гэж АНУ-ын хоол зүйч Эрин Палински-Уэйд ярьжээ.

Эрчимтэй дасгал, хөдөлгөөн хийхэд хөлсөөр их хэмжээний ус гадагшилдаг. Хэдийгээр хүмүүс их хэмжээний шингэн ууж, шингэний дутагдалаа нөхдөг ч хөлс гарах үед мөн натри алдагддаг байна. Натри нь ус, давсны солилцоонд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Натри нь мэдрэл, ясны эд, эсэд зайлшгүй шаардлагатайгаас гадна цусны эргэлт, цусны даралтыг тодорхойлдог эсийн гаднах шингэний хэмжээг барьдаг байна. Тиймээс эрчимтэй дасгал, хөдөлгөөн байнга хийдэг хүмүүс, ялангуяа, шинээр хичээллэж байгаа хүмүүс давстай хүнс, хоолонд дуртай болдог нь натрийн дутагдалтай холбоотой гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top