Хулууны үр амин дэм, микро элементээр баялаг тул зүрхний үйл ажиллагааг хэвийн болгох, сэтгэл гутралын үед тустайгаас гадна нойр сайжруулж, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гоо сайханд ашиг тустай аж.
Хулууны үрэнд кали, магни, аргинин зэрэг амин хүчил агуулагддаг тул судасны үйл ажиллагааг хянахад үр дүнтэй гэнэ. Эл ногооны үрэн дэх магни, аз жаргалын гормон гэгддэг серотонины эх үүсвэр болох L-триптофан агуулагддаг тул сэтгэл гутралын үед мөн тустай гэнэ. Хулууны үрэн дэх А аминдэм, төмөр, цайр арьс, үс, хумсыг эрүүл байлгадаг бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнд өргөнөөр ашигладаг байна.
Гэсэн хэдий ч нэг хоногт насанд хүрсэн хүн 100 гр, хүүхэд 50 граммаас илүүгүй хэмжээгээр хэрэглэх ёстой. Гурав хүртэлх насны хүүхдэд хулууны үр хэрэглэхийг хориглодог байна. Жингийн асуудалтай болон хөдөлгөөн багтай хүмүүст мөн хулууны хэрэглээг хязгаарлахыг зөвлөдөг байна. Учир нь эл үр тосны агууламж өндөр байдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )