Бельгид хулуун завины уралдаан болов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

 

Бельгийн Кастерли мужид коронавирусний цар тахлаас хойш анх удаа хулуун завины уралдаан зохион байгуулжээ. Оролцогчид тус мужийн фермерүүдийн ургуулсан аварга том хулуугаар завь хийж уралдсан байна.

Ройтерс агентлагийн мэдээллээр, Сүнсний баярын өмнө зохион байгуулсан арга хэмжээнд 65 баг өрсөлджээ. Ихэнх оролцогчид янз бүрийн баг зүүж, оролцсон байна. Уралдааныг нутгийн фермерүүдийн санаачилгаар 2008 оноос хойш зохион байгуулж байна. Тухайн үед 400 кг-аас дээш жинтэй хулуугаар завь хийж оролцож байсан бол өдгөө аварга хулуунууд 1000 гаруй кг жин татдаг болсон тул сэлэхэд хэтэрхий хүнд болж, тохирох хулуу ховордсон аж.

Оролцогчдын ярьснаар, хулуун завиар сэлэхэд маш их ур чадвар шаарддаг байна. Учир нь сэлүүрдэхэд хулуугаар хийсэн завь урагш бус, тэнхлэгээ тойрон эргэдэг гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top