"Чингис хаан" ОУНБ-аас зорчигчдодоо зориулан ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 02

Яармагийн автозамын засварын ажилтай холбоотойгоор наймдугаар сарын 1-ний өдрөөс 22-ны өдрийг хүртэл тус замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захиргаанаас зорчигч нартаа зөвлөмж хүргүүлжээ. 

ҮҮНД:

  • Замын түгжрэлийг тооцоолон эрт гарч, цагаа зохицуулах
  • Улаанбаатар – Налайх – Төв аймаг – ЧХОУНБ чиглэлийн замаар зорчих (Замын нийт урт – ойролцоогоор 80км)

Та бүхэн аюулгүй, болгоомжтой зорчин ирж нислэгээсээ хоцрохгүй байхыг хүсье.

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top