24 ЦАГТ | Ковидын 320 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас ковидын нөхцөл байдлын мэдээллийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар /2022.02.27/ нийт 320 иргэн халдвар авсан бөгөөд үүнийг задалбал нийслэлд 138, хөдөө орон нутагт 182 тохиолдол бүртгэгджээ. Харин нэг иргэн коронавируст халдварын улмаас нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас эмчлэгдэж буй нийт тохиолдлын халдварын нөхцөл байдлыг тодруулбал хөнгөн 701, хүндэвтэр 1712, хүнд 225, нэн хүнд 38 иргэн байгаа юм. 

Улсын хэмжээнд 2676 иргэн тус өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн 662 нь хүүхэд, 161 нь жирэмсэн эхчүүд байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top