Британийн “AstraZeneca” ковидын эсрэг вакцинаа эргүүлэн татаж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 08

Их Британийн эм үйлдвэрлэгч “AstraZeneca” компани ковидын эсрэг вакцинаа дэлхий дахинд худалдах, хэрэглэх зөвшөөрөл хүссэн хүсэлтээ эргүүлэн татаж эхэлжээ. Шалтгаан нь тус вакцины сөрөг нөлөөнөөс хохирсон иргэд шүүхэд хандсантай холбоотой.

“The Daily Telegraph” хэвлэлийн мэдээллээр, тус компани вакцины эрэлт буурсантай холбоотой ийм алхам хийж байна гэж тайлбарлажээ.

Гуравдугаар сарын 5-нд тус компаниас гаргасан шийдвэрийн дагуу тавдугаар сарын 7-оос эхлэн Европын Холбооны нутаг дэвсгэрт “Vaxzevria” вакциныг хэрэглэх боломжгүй болжээ. Ойрын саруудад тус вакциныг Их Британи болон бусад орноос эргүүлэн татах аж.

Зах зээл дээр ковидын эсрэг илүү үр дүнтэй вакцин гарч ирсэн тул “AstraZeneca” компани вакцины үйлдвэрлэлээ зогсоосон гэж тус компанийн төлөөлөгчид тодруулжээ. “Бид “Vaxzevria” вакцин цар тахлын эсрэг үүрэг гүйцэтгэснээр бахархаж байна. Вакциныг хэрэглэсэн анхны жил 6.5 сая хүний амийг аварсан. Дэлхий дахинд нийт гурван тэрбум гаруй тун вакциныг нийлүүлсэн” гэж мэдэгдэлд онцолжээ.

Үүнээс өмнө “AstraZeneca” компани ковидын эсрэг вакцин нь цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.37.165) 2024 оны 05 сарын 08

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0

Зочин (103.212.119.113) 2024 оны 05 сарын 08

Ээрч муураал эргүүтэж өгөх юмаа одоо больж үз

0  |  0
АРД(202.9.40.209) 2024 оны 05 сарын 08

хүмүүн төрлөхтний хүн ам дээр туршилт хийсэн хүмүүс, үр дагвар нь хэзээ яаж юугаар гарах бол ??? Барууны улс төр хэзээ ч өөрсдийн иргэдийг бодож байгаагүй харинч хүн амыг нь цөөлөх бодлого баримталдаг улсууд шүү дээ

1  |  0
Top