Ковидын эсрэг вакцин 20 сая гаруй хүний амийг аварчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Их Британийн халдварт өвчин судлаачид дэлхийн хүн амыг вакцинжуулалтад хамруулснаар нас баралтыг 20 гаруй саяар бууруулсан болохыг тогтоожээ.

“Lancet Infectious Diseases” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилсан олон улсын “COVAX” механизмаар дамжуулан олгосон вакцин 7.5 сая хүний амийг аварсан гэж Лондонгийн эзэн хааны коллежийн эрдэм шинжилгээний ажилтан Оливер Уотсон онцолжээ. Цар тахал дэгдсэнээс хойш БНХАУ, АНУ, ОХУ зэрэг олон орны эрдэмтэд олон арван төрлийн вакцин бүтээж, халдвар тархах, халдвараас үүдэлтэй нас баралт нэмэгдэх эрсдэлийг буруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.

ДЭМБ-ын мэдээллээс үзвэл, дэлхий дахинд 12 тэрбум тун вакцин хийж, зарим улсад вакцинжуулалтын түвшин 90 хувьд хүрчээ.

Уотсон тэргүүтэй эрдэмтэд дэлхийн 185 орноос ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн компьютерын загвар гаргаж, халдвар дэлхий даяар хэрхэн тархсан, вакцинжуулалт энэ үйл явцад хэрхэн нөлөөлснийг тодорхойлсон байна. Хэрэв вакцин бүтээгээгүй байсан бол ковид 31.4 сая хүний амийг зөвхөн эхний жилдээ авч одох байжээ. Харин вакцин энэ үзүүлэлтийг 63 хувиар буюу 19.8 сая хүнээр бууруулжээ. Эдгээрийн гуравны хоёр нь өндөр болон дунд орлоготой орнуудад ногдож байна. Хэрэв “COVAX” хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, хөтөлбөрт хамрагдсан орнууд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулсан бол 600 мянган хүний амийг аврах боломжтой байжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hu(98.204.176.20) 2022 оны 06 сарын 26

Changa changa Covid ehleed 7 sariin daraa tusaj bsan.yamar ch em bhgui hooloi boogood amishaa avch chaddaggui hevtej bolohgui suuj bhgui estoi hecuu bsan.ur dagavar n 7-8 sar zurh savalsan amisgaa bainga davcaastai.omg

0  |  0
onoodor(122.201.21.9) 2022 оны 06 сарын 25

talh chiher ene muu umhi ahr boo yagachin tomorchulun jamjansuren yugar abdin bee bas hulagi. jinhen ezen kore japan humuus buzaaj abla ged rilee.

0  |  0
zochin(122.201.21.9) 2022 оны 06 сарын 25

ene hodoni medrel abagai yuniha mongo ime bajangol hotel abridin bee. bosgohin eb egd bodod uzeeldee. jinehn ezen taiwan nrod korea humsu ired gudmajini tanhai nazist bandi mongo tolod hamgalalt absin.

0  |  0
zochin(122.201.21.9) 2022 оны 06 сарын 25

bajangol hotel jinhen ezen geed baila getel yaba yu bolso geech jinhen ezen ged nord korea humus hurrd rilee. tegel baajngol hotel 3 hoteldo shine eronhi zahiral sahlagrulan geed ajil tender zarlaad.

0  |  0
zochin(122.201.21.9) 2022 оны 06 сарын 25

nehe oorigo chinggis hotel ezen abs baajngol ezen ged baidag muhai shunaltai yargachin abgi chin jinhen ezen bsihee. jihen ezen geed neg humus korea irsen. bajangol shine zahirla tender shalgaulad zarlaad.

0  |  0
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 25

Дэлхий даяар цөөхөн хүний амь аварсан юм биш үү ковидоос болж үхсэн хүмүүсийн тоо хэд вэ?

0  |  0
Top