Борис Жонсон ковидын вакцины төлөө цэргийн ажиллагаа төлөвлөж байсан уу?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 05

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон энэ сарын 6-нд ковид-19 цар тахалтай холбоотой асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоно. 2021 оны гуравдугаар сард Борис Жонсон Их Британийн тусгай албадад Лондоны захиалсан AstraZeneca вакциныг Нидерланд дахь үйлдвэрээс хүч хэрэглэн авах хувилбарыг авч үзэх хүсэлт тавьж байсан мэдээлэл тарсантай холбогдуулан Нидерландын хэвлэлүүд шуугьж эхэлжээ. Тухайн үед AstraZeneca вакцины экспортод Европын Холбоо хориг тавьсан билээ.

“The Guradian” хэвлэлд бичсэнээр, Их Британийн захиалсан таван сая тун вакциныг ЕХ хураан авсан байна. Үүнд Борис Жонсон хилэгнэн, хариу арга хэмжээ авах бүхий л хувилбарыг авч үзэхийг үүрэгджээ. Тухайлбал, тэрбээр Нидерландаас тус вакциныг хүч хэрэглэн авч гарах боломжийг судлахыг тусгай албаддаа даалгаж байжээ.

“Daily Mail” хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, түүнийг хүч хэрэглэх энэ хувилбараас татгалзахыг ятгасан байна. Учир нь энэ нь Их Британид Pfizer вакцин авах боломжийг эрсдэл оруулна хэмээн сэрэмжлүүлсэн аж.

Жонсоны төлөөлөгч энэ мэдээлэлд тайлбар хийхээс татгалзсан ба Нидерландын Гадаад хэргийн яам энэ талаар мэдэж байсан хэмээн баталсан ч тодруулга өгөхөөс мөн татгалзсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top