Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон танхимын 50 гаруй гишүүнтэй огцорсноор татвар төлөгчид 420 мянга гаруй фунт стерлингийн үнэ төлөх болж байна гэж “Independent” хэвлэл тооцоолжээ. Жонсон хувьдаа 19 мянган фунт стерлинг авах гэнэ.
Танхимын гишүүдийн тэтгэврийн тухай хуульд зааснаар, огцорсон парламентын гишүүд жилийн цалингийн нийт хэмжээний 25 хувьтай тэнцэх тэтгэмж авдаг байна. Энэ дүрэм Жонсоны танхимын гишүүдэд үйлчилнэ. Сайд нар цалингаасаа гадна парламентын гишүүний хувиар нэмж 22-68 мянган фунт стерлинг авдаг байна. Жонсоны хувьд 75 мянган фунт стерлингийн нэмэлт орлоготой.
Эдгээр тоо британчуудын дургүйцлийг төрүүлж байна. Учир нь Жонсоны танхимын гишүүд ажлаа өгсний дараа парламентын гишүүний ажлаа үргэлжлүүлсээр байх юм. Парламентын гишүүний цалин нь дунджаар 84 мянга гаруй фунт стерлинг байдаг аж.
Сэтгэгдэл ( 2 )
Үс ч ямар хамаа байх вэ
үсээ ч самнаж чаддаггүй, үзлийн амьтан огцорсон нь зөв.заа ашгүй дээ.