Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Нью Йорк хотноо энэ сарын 14-нд нээгдэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганд оролцох үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж байна гэж “The Times” сонин мэдээлжээ.
Борис Жонсон энэхүү дөрвөн өдрийн айлчлалаар хоёр улсын харилцааг дахин идэвхжүүлэхээр зорьж байна. Цагаан ордны тэргүүн Афганистанаас цэргээ гаргах шийдвэр гаргаж, улмаар Кабулаас нүүлгэн шилжүүлэх үйл явцын үеэр эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотой тус хоёр улсын харилцаа хүнд үед ороод байсан билээ.
Түүнчлэн, Жонсон, Байден нарын уулзалт ирэх арваннэгдүгээр сарын 1-12-нд Шотландын Глазго хотноо болох уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын бэлтгэлийг хангах зорилготой. “The Times” хэвлэлд онцолсноор, АНУ Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын санд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ч Лондон энэ мөнгө хөгжиж буй орнуудад агаарт цацагдаж буй нүүрстөрөгчийн хийг бууруулахад нь туслахад хангалтгүй гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
орчин цагийн мөнгө угаалтын хэлбэр ийм болсон доо. нэг нь тэгнэ гэхэд нөгөө нь болохгүй ээ багадана. нэм гэхчилэн...хөрөнгө оруулалтын 80 хувьд нь хөрөнгө орууулагчийн талд буцаж автлгын хэлбэрүүдээр очидог