Жо Байдены хүү болон охиныг Америкийн Нууц албаны хамгаалах хүмүүсийн жагсаалтаас хасна гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 18

АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байдены хүү Хантер болон охин Эшлийг Америкийн Нууц албаны хамгаалах хүмүүсийн жагсаалтаас хасна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна.

“Энэ мөчөөс эхлэн Хантер Байденыг Нууц алба хамгаалахгүй. Эшли Байденыг ч бас Нууц албаны хамгаалах хүмүүсийн жагсаалтаас хасна” гэж Трамп Truth Social нийгмийн сүлжээнд бичжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео, Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах асан Жон Болтон, Харшил болон халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал асан Энтони Фаучи нарыг төрийн хамгаалалтаас гаргах захирамжийг Доналд Трамп энэ оны нэгдүгээр сард гаргаж байсан юм.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа Нууц алба нь юуны түрүүнд тус улсын дээд удирдлагыг хамгаалахын зэрэгцээ гадаад орнуудын удирдагчдыг Америкийн нутаг дэвсгэрт байх үед нь хамгаалдаг ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mash zuv(103.168.34.179) 2025 оны 03 сарын 19

Lebaral hognuudiig hamgaalj hereggui

1  |  0
Close menu