Байден хүү Хантердаа өршөөл үзүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 02

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хууль бус зэвсэг хадгалсан, татварын хуулийг зөрчсөн хэргээр буруутгагдаад байгаа хүү Хантер Байдендаа өршөөл үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зуржээ.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, Жо Байден бүрэн эрхийнхээ хугацаанд Хууль зүйн яамны үйл ажиллагаанд оролцож байгаагүй ч хүүгийнх нь эсрэг хэрэг үүсгэсэн нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна хэмээн дурджээ. Хантерын эсрэг үүсгэсэн хэрэг нь шүүхийн алдаа бөгөөд үүнд түүний төрлийн холбоо болон өрсөлдөгчдийнх нь дарамт шахалт нөлөөлсөн гэж мэдэгдэлд онцолжээ. Цагаан ордны тэргүүн эцгийн болон ерөнхийлөгчийн хувиар гаргасан шийдвэрийг нь олон нийт ойлгоно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Хантер Байден 2018 онд Colt Cobra 38 Special гар буу худалдан авахдаа бүрдүүлсэн бичиг баримтдаа хар тамхи хэрэглэдэггүй хэмээн бичсэн байжээ. Тэрбээр 2015-2019 оны хооронд хар тамхинаас хамааралтай болсон байсан бөгөөд энэ тухайгаа дурсамждаа бичиж, ил тод ярьж байжээ. АНУ-ын хуулиар, хар тамхинаас хамааралтай этгээд зэвсэг эзэмших эрхгүй. Үүний сацуу түүнийг 2016-2019 оны хооронд 1.4 сая ам.долларын татвар төлөөгүйд буруутгадаг.

Хэдийгээр тэрбээр өрөө төлсөн ч түүнд 17 жилийн хорих ял оногдуулахаар байжээ. Өнгөрсөн есдүгээр сард Хантер Байден хэргээ хүлээсэн юм. Зарлигт зааснаар Хантер Байдены 2014-2024 оны хооронд үйлдсэн гэмт хэрэгт нь өршөөл үзүүлжээ.

Хантер Байден эцэг нь өршөөл үзүүлсний дараа хорт зуршлаас хамааралтай хүмүүст туслахад бүхий л амьдралаа зориулна хэмээн мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Жо Байдены эл шийдвэрийг эрх мэдлээ урвуулан ашигласан, шударга ёсыг уландаа гишгэсэн жигшмээр жишээ боллоо хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(103.57.94.22) 2024 оны 12 сарын 03

Ерөнхийлөгч Жо Байдаг нь 2 хүүгээ эцгийн хайраар дутаахгүй өсгөсөн бөгөөд Хантер хүүгээ хууль зүйн буруу үйлдэл хийгээгүй цаанаас албаар гүтгэлгийг сая ойлгосон тул өршөөл үзүүлсэнд талархал илэрхийлж, урт удаан наслаарай гэж ерөөж байна. Та бүхэн Трамп соёл гэж мэдэхгүй маш их хэцүү хүн. Трамвай засгийн газарт яг одоо Хамаатнуудаа оруулж байгааг хараад бид гайхсангүй Тэр хүн ийм л зүйл хийх байсан юм.

0  |  0
DR. ADITYA(197.211.61.114) 2024 оны 12 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

зочин(14.1.81.54) 2024 оны 12 сарын 03

Шудрага ёс алга болжээ.

2  |  0
Top