ОХУ-ын Батлан хамгаалах яам АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байдены Пентагон болон гүйцэтгэгч компаниудын ажилтнуудтай Украин дахь био лабораторийн талаар харилцаж байсан захидлуудыг ил болгожээ.
Захидлуудын агуулгаас үзвэл Хантер Байден Украин нутаг дэвсгэрт өвчин үүсгэгч бичил биетүүдтэй ажиллах санхүүгийн боломж бүрдүүлж, “Black and Veach”, “Metabiota” компанид шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ.
ОХУ-ын Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологийн хамгаалалтын хүчний дарга Игорь Кирилловын онцолсноор эдгээр цахим захидал бий гэдгийг өрнөдийн хэвлэлүүд мөн баталжээ. Кирилловын хэлснээр, Пентагоны Украин дахь үйл ажиллагааны жинхэнэ зорилго нь шинжлэх ухаанаас хол байсныг захидлууд гэрчилж байна. Тухайлбал, “Metabiota” компанийн дэд ерөнхийлөгч тус компанийн үйл ажиллагаа Украины Оросоос соёлын болон эдийн засгийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн гэж нэгэн захидалд бичиж байжээ. “Black and Veach” компанийн үйл ажиллагаанд Украины тусгай албад хүртэл асуудал тавьж байжээ. Украины Аюулгүй байдлын албаны Херсон муж дахь газрын 2017 оны тайлангаас үзвэл АНУ-ын Цэргийн аюулыг буруулах агентлаг /DTRA/ эл компаниар дамжуулан аюултай халдварт өвчин судалдаг Украины микро биологийн лабораториудад хяналт тавихаар зэхэж байжээ. Украины Аюулгүй байдлын алба үүнтэй холбогдуулан тус улс дахь халдварын нөхцөл байдал муудах аюул нэмэгдсэн тухай онцолж байжээ.
“Metabiota” компани нь халдварт өвчин дэгдэх тухай урьдчилан мэдээлэх үйл ажиллагаагаараа нэртэй. Пентагон тус компанийг хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудад халдварын нөхцөл байдлыг загварчлахад оролцуулдаг байжээ. Тус компанийг Украинд Хантер Байдены итгэмжит хүн болох “Metabiota” компанийн дэд ерөнхийлөгч Мэри Гуттиери төлөөлж байсныг захидлууд гэрчилж байна.
Дэслэгч генерал Игорь Кириллов Украинд биологийн зэвсгийн эд ангийг бүтээхэд шууд хамааралтай албан тушаалтнуудын нэрийг зарлажээ. Тэдний дунд тухайн үед “DTRA” агентлагт ажиллаж байсан, Киевт Онц аюултай бичил биетийг хадгалах төв байгуулах санаачилга гаргаж байсан Роберт Поуп багтжээ. “DTRA” агентлагийн Украин дахь салбарын тэргүүн Жоанна Уинтрол цэрэг, биологийн төслүүдийн зохицуулагчаар ажилладаг байжээ. Түүний хяналт дор боом, Конго, Крымийн чичрэг өвчин, лептоспироз зэрэг аминд аюултай өвчин үүсгэгч бичил биетийн судлах “UP-4”, “UP-6” болон “UP-8” төслүүдийг хэрэгжүүлдэг байжээ.
“Black and Veach” компанийн Украин дахь салбарыг Лэнс Липпенкотт гэгч тэргүүлдэг байна. Тэрбээр Украины Батлан хамгаалах, Эрүүл мэндийн яамдтай гол харилцагч хүн. Тус компани 2008 оноос хойш Пентагонтой хамтран ажиллаж байгаа бөгөөд Украины баруун хойд бүс нутагт риккетсиа, хачигт энцефалит зэргийг судалдаг байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр, АНУ цэрэг, биологийн хөтөлбөрт нь оролцож, тахал, боом өвчин үүсгэгчийг судалдаг Украин лабораториудыг санхүүжүүлэхэд зориулж 200 сая ам.доллар зарцуулжээ. Эл сүлжээнд Пентагоны төлөө ажилладаг 30 гаруй байгууллага багтдаг байна. ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа АНУ-ын хөтөлбөртэй холбоотой бүх зүйлсийг Украинаас гаргасан байна.
Сэтгэгдэл ( 11 )
Оросыг тойруулаад украйн, Азербайжан, Гүрж, Казакстан гэх мэт улсуудад Америк 100 илүү хими биолог, бактериологийн зэвсгийн лабораториуд барьж ашиглалтанд оруулсан....\nШумуул, ялаа, жоомоор тархааж үй олноор хөнөөх арга, эрт дээр цагаас хүн төрөлхтөн ийг харуулж устгаж байсан хар тахал, салхин цэцэг мэт өвчнийг яаж хурдан тархаах, өвчний явцыг яавал түргэсгэж олноор нь хурдан хугацаанд устгах вэ гэх мэт маш олон арга замыг туршиж байна...\nУкрайны төрд гарсан шуналт хувалзуудыг дээгүүр нь шууд бөөнөөр нь багцаар нь худалдаж аваад ,улс ард түмэн дээр нь эхний туршилтууд болно...\nТөрд
Дэлхийн эрх чөлөөний орон бусдын эрүүл мэндийн эсрэг яаж халдаж байгаа нь тод жишээ юм. Үнэндээ тэд ардчилалын мөн чанараас ухарсан үйлдэл гаргажээ.
Өвчин тарааж араас нт вакцин үйлдвэлэдэг байх нуу?
Эхний эхнэрийнх хүү хар тамхины бүлэглэлтэй хар тамхичин ш дээ.
Оросуудын суртал ухуулга, тархи ухамсарт шууд нөлөөлдөг АЛДАРТ НОВИЧОК хор нь л байна. Үүнд итгэж болохгүй. Өөрийн ухаантай бай.
Нөгөө манай Америкийг шүтэгчид яасан бээ. эрх чөлөө гэж хуцалдаад байсан. комедианчид хэзээ нээх төр удирддаг байсан юм. удирдаад юу болсоныг нь хар. Алиалаад л хэдэн цаасаа олоод байж байвал барав
ANU erunhiiduu bol dandaal tsereg arimiin hurungutungvvdiin sanaajilgaar busadiin orond tsereg hiimiin dainii naimaichidiin daalgavraar ajildag.Hyatad uls hed heden udaa Amerkiin labortooruudiig Aperka ba Polsh bolon delhiin olon ulsad mash ih baidagiig gerchilj medegdel hiisen.Orosiin tagnuuliin baiguulag mash sain ajildag .Koronoog Amerkiin tsergiihen Hyatadiin Uhan hotod taraasan bolj taaraa.Koronoog 2017 ond Amerka bie bologson ni ilchilegdeed baigaa uym.Anu ylsiin turd garsan hvmvvs mash aimshagtai dainiig uduugchid.Oros Ukeran 2 uls tohiroltsood baihad.ANU erunhunhiilugch hatgaad bna.
Оросуудын зохиосон Пропагандад Манай фашистууд л итгэнэ
АНУ.Байденгууд ч дэлхий даяар шившигт үйлээ илчлүүлж,баларлаа даа.Даанч Байден 1 л хачин бсан юм аа.ийм юмаа нуух санаатай бжээ
АНУ.Байденгууд ч дэлхий даяар шившигээ дэлгүүллээ дээ
алдах юмггүй 79 тэй өвөөгийн хүү ч будлиантай эр дээ, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн харьцаа, хар тамхи, татвараас залхын тулд украйин улсын прокуроыг зайлуулах гээд л