АНУ-ын биологийн лабораториуд Украинаас гарахаас өөр аргагүйд хүрсний дараа Монголд төвхнөхөөр зэхэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан нь хэр бодитой вэ?
Оросын “Аргументы и Факты” сонинд энэ талаарх шинжээчийн үзэл бодлыг бичихдээ “Орос улс АНУ-ын биологийн лабораториудын эсрэг хэд хэдэн цикл тэмцэл өрнүүлсэн. Тухайлбал, мөрдөстэй эрдэмтэд Гүржид ийм үйл ажиллагаа явуулж байсны эсрэг арга хэмжээ авсны үр дүнд АНУ-ын биологийн лабораториуд Кавказ дахь үйл ажиллагаагаа зогсооход хүрч байсан бол хоёр дахь циклийн хүрээнд Украин дахь биологийн лабораториудын үйл ажиллагааг зогсоожээ. Тус улсад явуулж байсан риккетсиа шимэгч, хачигт энцефалит, боом, Конго-Крымийн чичрэг өвчин, халдварт лептоспироз өвчин үүсгэгчийн судалгааны үр дүнг АНУ руу гаргажээ" хэмээсэн байв.
Түүнчлэн, зарим мэдээллээс үзвэл Пентагон Улаанбаатар хотод биологийн лаборатори байгуулах зорилгоор Монгол Улсыг сонирхож эхэлсэн гэх.
Монгол Улсын Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Бандихүүгийн Амгаланбаяр эл хардлагыг үгүйсгэж буй.
Гэтэл АНУ-ын цэргийн вирус судлаачид Монголд био материалын сорьц байнга цуглуулдаг бол тус улсад мөн Германы Бундесверын Микро биологийн хүрээлэн ажилладаг гэж тус хэвлэл онцолсон байна.
Газар зүйн хувьд АНУ, Германаас алс хол орших энэ улсад юу хэрэг болов?
АНУ-ын Холбооны хуулийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт цэргийн вирус судлалын салбарт судалгаа явуулахыг хориглодог байна. Тиймээс тус улсын 300 гаруй лабораториуд хөгжиж буй орнуудад байрладаг. Өөрөөр хэлбэл, байгалийн био аюулын эх үүсвэрт ойр байх зорилготой гэж шинжээч онцолжээ.
Түүний хэлснээр, “Зарим хүмүүс АНУ слав үндэстэн, араб, хар арьстан, азиудын эсрэг тус тусад нь биологийн зэвсэг гаргаж авахыг завдаж байна гэж үздэг. Харин миний бодлоор Америкийн цэргийн вирус судлаачид универсал биологийн зэвсэг бүтээхийг хичээж байна. Энэ зорилгоор тэд дэлхийн янз бүрийн улс орноор явж, ихээхэн мөнгө хаяж, лаборатори байгуулан, нутгийн иргэдийн дархлааг судалдаг” гэж шинжээч дурджээ.
Түүний хэлснээр, бүс нутаг бүрт онцгой дархлаа тогтсон байдаг аж. Тухайлбал, Орост амьдарч буй энэтхэгчүүд гэмгүй ханиаданд “дарлуулдаг” бол нутагтаа Ганга мөрний ус уухаас буцахгүй. Гэтэл оросууд энэ мөрний уснаас уувал шууд л эмнэлэгт хүргүүлнэ. Тэгэхээр англи-саксон, африк, слав, ази цус холилдсон америкчууд өөрсдийгөө хэрхэн энэ “универсал вирус”-ээс хамгаалах вэ гэсэн асуулт тавигдана.
Хариулт энгийн. Биологийн зэвсэг бүтээхтэй зэрэгцэн түүний эсрэг вакцин, эм бүтээгдэж байдаг. Эдгээрийг патентжуулж, АНУ-ын компаниуд үйлдвэрлэнэ. Биологийн дайн дэгдсэн тохиолдолд нэн шаардлагатай эмийн ихэнх нь АНУ-ын монопольд байх болно. Гэвч вирусийн ертөнц хүнд захирагддаггүй. Ямар ч үед хяналтаас гарна. Тухайлбал, Ковид-19 вирус Уханийн лабораториос “зугтсан” гэх таамагтай зэрэгцэн АНУ Хятадын эдийн засгийн хөгжлийн удаашруулах зорилгоор Уханьд сэм хаясан гэх хувилбар давхар явдаг. Ямартаа ч вирус хожим нь дэлхий даяар түгэж, АНУ-д хүрсэн. Тиймээс Монголд лаборатори нээх нь үнэн бол энэ нь их замын нэгэн үе шат байх болно. Харин энэ үед Хятад улс түгшүүр зарлах учиртай гэж тус хэвлэлд онцолсон байна.
Энэ хардлага Оросын хэвлэлүүдээр гарсны дараа Монгол Улсын Гадаад харилцааны яам "Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон. Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэх мэдэгдлийг гаргаад байгаа билээ.
Түүнчлэн эл асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр (2022.04.18) хуралдаж байна.
Сэтгэгдэл ( 14 )
No pipeline through Mongolia!!!!!!!!
Энэ нь нэгдүүгээрт биднийг хятадуудтай муудалцуулах гэж байна. Хоёрдугаарт зэвсэглэн халдах шалтаг хайж байна. Ингэснээрээ тэд манайхыг эзлэн авбал цаашлан хятад руу халдана гэж сүрдүүлж байгаад өөрийнхөө дуулгавартай нохой болгож, өөрсдийгөө дэлхий нийтийн эдийн засгийн хоригоос аврах санаатай байх.
гадаад яам мэдэгдэл тѳдийгѳѳр зогсмооргүй бна.НҮБ,болон бусад нѳлѳѳ бүхий олон улсын байгуулгууд,ОХУ,БНХАУ зэрэг хүчирхэг улс руу бас ЭРС ҮГҮЙСГЭСЭН МЭГЭДЭЛ НОТОО явуулах хэрэгтэй
Оном сангийнхан АНУ руу хэдэн мянган монгол хүний цусны дээжийг явуулаад байгаатай холбоо сэтгэгдлийн танай сайт яагаад оруулах бүрт устгаагаад байна аа?!?!?!
Оном сангийнхан ковидын эсрэг вакцины судалгаа гээд хэдэн мянган монголчуудын биоматериалыг АНУ-руу илгээгээд байгаа, 2 жилийн турш үнэгүй судалгаа хийнэ гээд бсн, үүнийг ер нь болиулсан дээр байхаа, АНУ-лаб-т үргэлжлүүлээд ямар ч судалгаа, туршилт хийгээд байгаан билээ, анхааралдаа авсан нь дээр байхаа
Оном сангийнхан ковидын эсрэг вакцины судалгаа гээд хэдэн мянган монголчуудын биоматериалыг АНУ-руу илгээгээд байгаа, 2 жилийн турш үнэгүй судалгаа хийнэ гээд бсн, үүнийг ер нь болиулсан дээр байхаа, АНУ-лаб-т үргэлжлүүлээд ямар ч судалгаа, туршилт хийгээд байгаан билээ, анхааралдаа авсан нь дээр байхаа
Гүтгэж байгаад Монголын төр засгийг ямар дарамтанд оруулах юм бол доо. АН-гэх Батүүл, Элбэгдорж,Эрдэнэ Бедон Ганбат тэргүүтэй этгдүүд Украйн -ОХУ талаар олон юм хуцалдаад Элчингийн гадна жагсаал нтр зохион байгуулаад байсын. Улс орноо хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө хорлоод байхаа боль ардчилал устлаа гэх шиг хулгай илрээд шоронд сууж байгаагаа МАН ын өнөөгийн удирдлагууд хэлмэгдүүлж байгаа мэт хуцдагаа болих хэрэгтэй.Цаашид Төр засаг албан ёсор байр сууриа илэрхийлчээд байхад улсын оршин тогтнох эсэхтэй холбоотой асуудлаар улс төр хийвэл үндэсний эрх ашгийн төлөө хуулийг хариуцлага хүлээгэ
Оросууд биднийг хятадтай муудалцуулах гэж ясхаяж байна
Тэнэмэл Америкууд хөдөө хотгүй тэнэж вирус, тахалын нян цуглуулдагыг харсан хүмүүс олон байдаг юм байна.
бхгүй бол сайн л биз. гэхдээ цаашид байлгахыг хүсч бгаа бол чадахгүй шүү гэдэгээ ойлгох хэрэгтэй. Оном багийн АН ын Наранбаатар ямар учраас цусны дээж АН У руу авч явдаг вэ. 2012 оны үед яагаад Ээбий НАТО гэж их сүжирдэг бсан бэ \nхэрэв тийм гэрээ явагдаж бсан бол Ээбийгийн үед яригдаж бх магадлал өндөртэй бна
Ene harin vnenii hubitai yum bna. Amerikuud mongold irj sudalj bgaa ni vnen l de. Ted irj bio material olj abch ybj bgaa l da..
Ингээд л оролдоод л дарамтлаад л байдаг хөгийн хөрш шүү, одоо биологийн зэвсгийг нь устгана гээд л цэрэг оруулах юм бодож байгаа байлгүй дээ, үнэхээр залхмаар новшнууд шүү, бусдад байнга заналхийлэл учруулдаг, тарж бутраад хэд хэд салаасай.
Оросын алан бомбоонуудаа ална шүү
Мэдээж Монголд Америкийн биолаб байхгүй. Гэхдээ Оросууд бүх л хөршүүдптэйгээ дайсагнаж харьцаж байгаа нь энэ. Ялалтын баярын парадад Казахстан оролцохоос татгалзсан. Ингээд Хятадаас бусад хөршүүд нь Оросоос нүүр буруулж байгаа. Тэгэхээр л элдэв шалтаг гаргаж хэрүүл өдөж байгаа юм. Монгол бол дээрэлхэхэд амар жижиг, ядуу, авилгалдаа идэгдсэн сул дорой орон. Хэдэн авилгалч улс төрчид нь Хятад, Орос, Украйнаараа хоорондоо хуваагдсан ийм л дэлхийд нүүргүй орон. Бас муулаад байгаа Оросооссоо бензин авч төрөөс хулгайлсан жипэндээ хийнэ. Ийм л бүтэлгүй дарга, ерөниийлөгчидтэй улс айж амьдрахаас