Байдены хүү Украин дахь био лабораториудыг санхүүжүүлсэн үү?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байдены “Rosemont Seneca” хөрөнгө оруулалтын сан Пентагоны Украин дахь цэрэг, биологийн хөтөлбөрийг санхүүжүүлж байсан гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга Игорь Кириллов мэдэгджээ.

Оросын цэргүүдийн олж авсан баримтаар АНУ-ын төрийн байгууллагууд, Украины био объектуудын хамтын ажиллагааны схемийг илрүүлжээ. Тухайлбал, Хантер Байдены сан Metabiota” компани зэрэг Пентагоны үндсэн гүйцэтгэгч компаниудтай нягт хамтран ажилладаг байна. “Metabiota” нь Пентагоны дэлхий даяар байрладаг биологийн лабораториудын тоног төхөөрөмжийн гол нийлүүлэгчдийн нэг аж.

Хантер байдын хөрөнгө оруулалтын сан 2.4 тэрбум ам.долларын эх үүсвэртэй гэнэ.

Үүнээс гадна АНУ-ын цэрэг, биологийн хөтөлбөрт Жорж Соросын сан, Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/,  Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв зэрэг байгууллагууд оролцож байжээ. Шинжлэх ухааны ивээн тэтгэгчээр “Манхэтэний төсөл”-ийн хүрээнд цөмийн зэвсэг бүтээдэг Лос-Аламос дахь үндэсний лаборатори зэрэг томоохон судалгааны байгууллагууд ажилладаг байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр, АНУ Украин дахь био лабораториудад мал, амьтны боом өвчин үүсгэгчийг судлах зорилготой аж. Тус улс хүний эс, цусны ийлдэснээс гадна аюултай өвчин үүсгэгчийг хилийн чанадад гаргаж байжээ. Тухайлбал, Гүржийн Лугар төвд 10 мянга гаруй сорьц илгээсэн байна. Үүнээс гадна Их Британи, Германы лабораториуд ийм сорьцуудыг мөн хүлээн авдаг байжээ.

2005-2015 оны хооронд АНУ-ын Хуурай замын цэргийн туршилтын талбайгаас амьдрах чадвартай боомын үрэнцрийг дэлхийн арван орны 194 хүлээн авагчид илгээж байжээ.

Түүнчлэн АНУ Украины цэргийн алба хаагчид дээр эм туршдаг байсныг батлах баримтыг Оросын тал олж авчээ. Ийм туршилтыг АНУ-ын нутаг дэвсгэрт хийхийг хориглодог тул Пентагон хилийн чанадад явуулдаг байна. “UP-8” төслийн хүрээнд дөрвөн мянга гаруй хүнийг туршилтад хамруулснаас, Болгарын хэвлэлүүдийн мэдээллээр, туршилтын явцад зөвхөн Харьковын лабораторид Украины 20 цэрэг нас барсан бол 200 цэрэг эмнэлэгт хүргэгдсэн аж.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээллээр, АНУ дэлхийн 30 оронд 336 биологийн лабораторийг хянадаг байна.

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(139.5.216.33) 2022 оны 05 сарын 05

Байден Украинд ингэж амь тавих шахаж буй нь логик талаасаа хүүгээ хамгаалах, Трампыг дарах, биолаборатори нь ил гарвал америк, Байден балрах учраас л ингэж улайрч байгаа юм биш үү?

0  |  0
zochin(43.242.243.97) 2022 оны 03 сарын 27

Ukrain ni zevseg duraaraa avna. Oros bolhoor bolohgui te. ANU yostoi medreltej duusahgui ni ee

0  |  0
Зочин (202.126.88.187) 2022 оны 04 сарын 01

АНУ ын хүн төрөлхтөнд учруулсан гай зовлон нь багадаагүй л баймаар юм.45онд Японы 2хотод хаясан атомын бөмбөгний аймшигтай уршиг нь одоо болтол арилаагүй байхад, ноён доллараа хамгаалахын тулд ах дүү хоёрыг тэмцэлдүүлж байна.Яасан ханаж цаддаггүй, шунал хүсэл вэ? Дэлхийн энх тайвны төлөө ганцхан ОХУ л зогсож байна даа.Цаашдаа зогссоор л байх болно.ОРОС хэзээд ялгаа.

4  |  0
Баатар(59.153.113.130) 2022 оны 04 сарын 01

АНУ , НАТО Украйнд ямар их бохир, нууц, аюултай ажиллагаа явуулж, том дайнд бэлтгэж байсан нь өдөр ирэх бүр илэрч батлагдсаар байна, цаашдаа ч их булай ил болох байх!

1  |  0
Иргэн(59.153.113.130) 2022 оны 04 сарын 01

Жо Байден гэж Заваан, шуналтай, дайнч, мэдрэлтэй төгцөг ! Трамп нь арай дээр байж

1  |  0
Зочин(59.153.113.130) 2022 оны 03 сарын 26

Жо Байден хүүгийн хамт Украйны баялагт хяналтаа тогтоосны зэрэгцээ биологийн зэвсгийн нууц лабораториуд байгуулж, био зэвсэг туршиж тарааж байсан гэрээ хэлцэл, санхүүгийн баримтуудыг Оросын цэргүүд олж чадсан байна! АНУ, Жо үнэхээр бохир бодлого, явуулгатайг дэлхий мэдэх хойно доо

0  |  0
ЗОЧИН(59.153.113.130) 2022 оны 03 сарын 26

Энэ бол няцаагдашгүй баримтад тулгуурлан хийсэн мэдээлэл! АНУ Украйнд 26 биологийн зэвсгийн лаборатори байгуулж Жо Байдений хүү Хантер Байден санхүүжүүлснийг, мөн хаа хаана био зэвсгийн вирус шилжүүлж байсан нотлох баримт олджээ! Уг баримтыг удахгүй олон нийтэд дэлгэх бөгөөд Оросын Мөрдөн байцаах хороо ч давхар шалгаж байгаа ОУ-ын Шүүхэд шилжүүлэх юм байна! Манай улс ч АНУ-ын бохир явуулгаас сэргийлэх шаардлагатай, манайд цөмийн хаягдал булшлах санал удаа дараа тавьж байсныг ч мартаж болохгүй !!!

0  |  0
Зочин(64.119.23.210) 2022 оны 03 сарын 26

Монголд хүртэл нэг байна гээд зураг тавьчихсан байсан. Лаб.гүй улс байдаг юмуу\n

0  |  0
K(192.82.91.71) 2022 оны 03 сарын 25

Ene xudlaa medeelel baina. Zuvlult xolboot ulsiin yeiin laboratoryyd Ukrained baidag gej medee yavsan. USA laboratory baix undes baixgui l dee. Yaj ch bodson.

0  |  0
8989(66.181.161.117) 2022 оны 03 сарын 25

Ямарч тохиолдолд #үнэн батлагддаг.

0  |  0
даам(202.179.26.18) 2022 оны 04 сарын 01

Америк өөрөө ямар ч буруугүй болж таардаг. Өөр улс орон руу довтолсон ч хэн ч ямар ч хориг тавьдаггүй сонин шүү

1  |  0
Иргэн(66.181.161.84) 2022 оны 04 сарын 01

Энэ лабраториудыг НҮБ үгүисгэсэн гэж сонссон. Гэтэл удам л ул мөр нь тодроод байх юи. Тээр жил АНУ- н зүгээс ИРАКИЙГ химийн зэвсэг хөгжүүлж байна гээд л түүнийг нь НҮБ батлаад л шуугтцгаагаад муу ИРАКиийг довтлоод л эзлээд л самраад л тэгсэн дараа нь дээрх мэдэээлэл нь худлаа болж таарсан. Тэгсэн одоо.....

2  |  0
zochin(192.82.72.170) 2022 оны 03 сарын 25

Монгол сэтгүүлч дайныг газар дээрээс нь сурвалжилсан байна лээ.Youtube-d Bolod studio гэсэн хаягаар тавьсан байсан.\n\n

0  |  1
Эмээ(202.21.108.211) 2022 оны 04 сарын 01

Путин үнэн ялна. Амжилт.

3  |  1
Шударга(202.131.250.130) 2022 оны 04 сарын 01

Путин өнөөдөр хүн төрөлхтний төлөө АНУ, НАТО-той Украйны нутаг дээр дайтаж байна

4  |  3
Зоч(139.5.217.121) 2022 оны 03 сарын 25

Орос ардын үлгэр

3  |  0
Д.нуваансүрэн (66.181.161.59) 2022 оны 04 сарын 01

Өмхий новшнууд юм даа эд нараас болж ах дүү ард түмний цус урсаж байна

5  |  2
Д.нуваансүрэн. (66.181.161.59) 2022 оны 03 сарын 26

Өмхий новшнууд юм даа. Эд нараас болж ах дүү ард түмний цус урсаж байна.

2  |  1
Top