АНУ Украинд хими, биологийн лабораториудтай юу?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс тус улс Украинд хими болон биологийн лабораториудгүй гэж мэдэгджээ.

Тэрбээр Вашингтон Химийн зэвсгийн хориглох тухай конвенц болон Биологийн зэвсгийн тухай конвенцоор хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлдэг гээд дэлхийн хаана ч ийм төрлийн зэвсэг эзэмшдэггүй гэж онцолжээ.

Үүнтэй зэрэгцэн ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Анатолий Антонов өнгөрсөн хоёрдугаар сард АНУ Химийн зэвсгийн хориглох тухай конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж, химийн зэвсгээ устгаагүй цорын ганц улс гэж сануулж байсан тухай дурджээ. Тэрбээр АНУ-ын мэдэгдлүүд нь ОХУ-ын хил орчим АНУ-ын санхүүжилттэй хэрэгжиж буй цэрэг, биологийн хөтөлбөрийн үнэн төрхийг илчилсэнд түншсэнийг илтгэж байна гэж онцолсон байна. Тэрбээр АНУ-ын эрх баригчдад хандан цэргийн биологийн салбар дахь хууль бус ажлаа даруй зогсоохыг уриалав.

Лхагва гарагт /2022.03.09/ Пентагоны төлөөлөгч Жон Кирби АНУ нь Украины нутаг дэвсгэрт байрладаг лабораториудад биологийн зэвсэг бүтээхээр ажиллаж байгаагүй гэж мэдэгдэж, энэ талаарх мэдээлэл нь Оросын сонгодог ухуулаг гэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Викториа Нуланд Сенатын танхимын сонсгол дээр үг хэлэхдээ Украинд биологийн судалгааны объектууд байдаг гээд Вашингтон эдгээр объектыг Оросын хяналтад оруулахгүй байхыг хичээж байна гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө ОХУ-ын Зэвсэгт хүчний цацраг, хими, биологийн аюулаас хамгаалах хүчний дарга Игорь Кириллов Украинд 30 биологийн лабораториос бүрдсэн сүлжээ бий болсон тухай мэдээлж байв. Түүний хэлснээр, захиалагчаар нь АНУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Аюулыг буруулах агентлаг ажилладаг байна. Кириллов энэ оны хоёрдугаар сарын 24-нд Украины эрүүл мэндийн яам эдгээр лабораториудад био агентуудыг бүрэн устгах чиглэл өгсөн гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Temuul(64.119.24.229) 2022 оны 03 сарын 10

Aimshig

0  |  0
Top