Байдены хүү хоёр хэргээр буруугаа хүлээхэд бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 21

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден татвар төлөөгүй, хууль бусаар зэвсэг хадгалж байсан буруугаа ойрын үед хүлээхэд бэлэн байна ВВС агентлаг мэдээлжээ.

Тэрбээр 2017, 2018 онуудад 100 мянга гаруй ам.долларын татвар төлөөгүй гэсэн хэрэгт буруутгагдаж байна. Түүнчлэн, хар тамхи хэрэглэж байхдаа “Colt” гар буу худалдан авахдаа худал ярьсан хэмээн буруутгагдаж байна.

Хантер Байден хар тамхины эмчилгээнд сайн дураар хамрагдаж магадгүй аж. Энэ тохиолдолд тэрбээр шоронд суух ялаас мултрах боломжтой. Гэсэн хэдий ч хорих ял авахгүй гэсэн 100 хувийн баталгаа байхгүй гэж ВВС онцолжээ. Татвараас зайлсхийх гэмт хэрэг нэг хүртэл жилийн хорих ялтай бол зэвсэг хадгалах нөхцөлийг зөрчсөн хэрэгт 10 хүртэл жилийн хорих ял оноодог гэж АНУ-ын хууль зүйн яам мэдэгджээ. Эцсийн шийдвэрийг хэргийг хариуцсан шүүгч гаргах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top