АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байденд түрүү булчирхайн хорт хавдар нь ясанд нь орсон гэсэн онош тавьжээ. Хэдийгээр энэ нь хүнд хэлбэрийн хорт хавдар ч дааврын эмчилгээ хийхэд үр дүн өгөх боломжтой гэж Байдены төлөөлөгчид мэдэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүнд түргэн эдгэрэхийг хүсжээ. Тэрбээр Truth Social сүлжээгээр дамжуулан Жилл Байден болон гэр бүлд нь сайн сайхныг ерөөгөөд Жо Байденд түргэн эдгэрэхийг хүссэн байна.
Сэтгэгдэл ( 0 )