Байдены өршөөл үзүүлснийг шалгана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 03

 

АНУ-ын хууль зүйн яам ерөнхийлөгч асан Жо Байдены гэр бүлийн гишүүд болон зарим хоригдлуудад өршөөл үзүүлсэн хэргийг мөрдөн шалгахаар болсон тухай Ройтерс мэдээлжээ.

Тус яамны өршөөлийн асуудал хариуцсан прокурор Эд Мартины мэдээлснээр, мөрдөн шалгалтаар өршөөл үзүүлэх үедээ Байден тус асуудлыг өөрөө мэдэж байсан эсэх чадамжгүй байгааг нь бусад этгээдүүд ашиглан өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн авто гарын үсэг болон өөр арга хэрэглэсэн эсэхийг тогтоох аж.

Жо Байден бүрэн эрхийн хугацаандаа хүү Хантер Байден зэрэг гэр бүлийнхээ зарим гишүүд болон цаазын ял авсан 37 хүнд өршөөл үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu