Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны сүйт бүсгүй Кэрри Саймондс өнөөдөр өглөө Лондонгийн амаржих газарт амаржиж, хүү төрүүлжээ.
Хосууд эрүүл хүү төрсөн тухай зарлахын сацуу амаржих газрын хамт олонд талархал илэрхийлсэн байна.
Борис Жонсон /55 настай/, Кэрри Саймондс /32 настай/ өнгөрсөн гуравдугаар сард 2019 онд сүй тавьж, энэ зуны эхээр хүүхэдтэй болох тухай мэдэгдэж байсан билээ. Шинэ төрлийн коронавирусний халдвар авч, эдгэрсэн Борис Жонсон өнгөрсөн даваа гарагт ажилдаа эргэн орсон бол Саймондст халдварын шинж тэмдэг илэрсэн, түргэн илааршжээ.
Хоёр ч удаа гэрлэж байсан Борис Жонсон (55 настай) 2018 онд 26 жил ханилсан эхнэрээсээ салж, өнгөрсөн оны эхээр Саймондстой албан ёсоор болзож эхэлсэн байна.
2019 оны зун Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд сонгогдсон Жонсон Их Британийн сүүлийн 250 жилийн түүхэнд албан тушаалаа хашиж байх үедээ гэрлэсэн анхны Ерөнхий сайд болох юм. Жонсон болон “тэргүүн найз бүсгүй” гэгддэг Саймондс Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж буй анхны гэрлээгүй хос хэмээн тус улсын түүхэнд бичигджээ.
Жонсон хуучин эхнэр хуульч Марина Уилерээс дөрвөн хүүхэдтэй бөгөөд урлаг судлаач Хэлэн Макинтайраас нэг бутач охинтой гэнэ. Зарим мэдээллээс үзвэл түүнд бас нэг нууц хүүхэд байдаг аж.
Саймондсын хувьд энэ нь анхны хүүхэд нь юм.
Сэтгэгдэл ( 0 )