Борис Жонсон суудлаа авч үлдэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Их Британийн эрх баригч Консерватив намын тэргүүн, Ерөнхий сайд Борис Жонсон албан тушаалаа авч үлдлээ. Түүнд итгэл үзүүлэхийг тус намын 211 гишүүн дэмжсэн бол 148 гишүүн эсрэг санал өгчээ. Борис Жонсон хөл хорионы үеэр үдэшлэг зохион байгуулсныг тойрсон дуулиантай холбогдуулан тус намаас сонгогдсон Их Британийн парламентын 54 гишүүн дургүйцлээ илэрхийлэн, итгэл үзүүлэх эсэх асуудал тавьсан. Борис Жонсонд итгэл үзүүлэх эсэх асуудлаар даваа гарагт /2022.06.06/ санал хураалт явуулсан юм.

Санал хураалтын өмнө Борис Жонсон Консерватив намын 1922 хорооны гишүүдийн өмнө өөрийгөө хамгаалж, үг хэлэв. Тэрбээр Засгийн газрынхаа амжилтын талаар сануулж, төрийн албаны зардлыг бууруулах, бизнест дэмжлэг үзүүлэх, төрийн зохицуулалтыг сулруулах, энгийн ард иргэдийн асуудалд анхаарлаа хандуулах зэрэг амлалт өгчээ.

Жонсон Украинд хямрал үүссэн энэ үед төр, засгийн удирдлагыг солих цаг нь биш гээд Украинд ашиггүй хэлэлцээр байгуулах дарамт нэмэгдэж буй энэ үед Их Британийн хүчтэй байр суурь хэзээ хэзээнээс чухал гэж мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top