Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагааг зогсоохыг орос, украин хэлээр уриалжээ.
Тэрбээр Украинд болж буй үйл явдал аймшигтай эмгэнэл юм. Залуухан зоримог цэргүүд, гэмгүй энгийн иргэд амиа алдаж байна. Европ нэг бүтэн үе, түүнээс ч илүү хугацаанд ингэж цус асгарахыг үзээгүй. Ийм дүр зургийг хэзээ ч харахгүй гэж найдаж байсан. Британичууд Украины Засгийн газар, цэрэг, ард түмний хатан зориг, эх орноо гэсэн сэтгэлээр бахархаж байна. Энэ бол Украины ч, Оросын ч эмгэнэл. Украины нэгэн адил Орос улс ч баялаг түүхтэй, бардам ард түмэнтэй агуу улс. Украины адил, Оросын яруу найрагч, зохиолч, уран зураачид бидний соёлыг бүтээсэн. Оросын цэрэг дайчид бидэнтэй хамт фашизмын эсрэг эрэлхэгээр тулалдсан. Гэвч Путины үйлдэл бүрэн тусгаарлалт, эдийн засгийн хориг арга хэмжээ, ямар ч хэрэггүй, цус асгаруулсан дайнд хүргэж байна. Дайны төлөөс болж гэм зэмгүй украинчуудаас авахуулаад оросын цэргүүд хүртэл олон хүн дахин хэзээ ч ар гэрийнхэнтэйгээ уулзахгүй гэж онцолжээ.
“Оросын анд найзуудаа. Энэ дайн та нарын төлөө гэдэгт итгэхгүй байна. Ийм байх учиргүй” гэж Жонсон орос хэлээр мэдэгджээ.
Тэрбээр украинчуудад хандан украин хэлээр “Энэ хямрал, энэ эмгэнэл төгсөх боломжтой, төгсөх ёстой. Учир нь дэлхий дахинд эрх чөлөөтэй, бүрэн эрхт Украин хэрэгтэй” гэжээ.
Борис Жонсон баасан гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсны дараа Орос, Украины ард түмэнд хандаж, үг хэлжээ.
Сэтгэгдэл ( 5 )
MONGOL HUNII UHAAN BOL URGELJID DELHIIN HEMJEENII SETGEDEGSHUU....BID DELHIIG ERHSHEEJ BHDAA... TORGONII ZAMIIG NEEJ HUMUUNII SOEL HEM HEMJEEG ZOHITCUULJ BSAN UDAMTAIDAA BAHARHAJIINASHUU... HOICHIIG YAHIIG N HARIIDAA...HI HI.
BI NEG L YMIIG OILGOHGUI BNA\nOROS AMERIK DELHIIN HAMGIIN HUCHIRHEG TCEREG ARMITAI. YAH GEJ UKRAIND ZEVSEG UGDUGIIN...OROSTOI ALALTCUULAH GEJ UUU.....HEZEE CH DIILEHGUI...SHDEE OROSIIG...TENEG ZELINSII YU BODOJ SAIHAN ZALUUSIIG BID AIHGUI ENE TER GEJ DAIND ORUULDAGIIN...UHAANT HUN BOL URGELJID HELELTCEJ ZOHITCOJ AMID BDAGIINSHDEE...
Хэлд оров оо гэж
hezee ter baruun amerikuud chin delhiig abaraad bna. tiim saihan setgelt energui ulsuud chin serb siri irak livi afganstaniig bombogdoj dain hiij olon say hvniig alj olon say hvniig ger orongui bolgoj ulmaar tsagaachid bolgoj baisan burhad yum uu daa te. ingj hudalaa yrihgui shuu..
Хамгийн энэрэнгүй хүнлэг сайхан сайхан бурханууд барууны орнуудад төрж байна. Монголд бас зөндөө төрж байгааг сошиалд бичсэн зүйлүүд гэрчлээд байна. Монгол баруун хоёр хамтраад дэлхийн хүн ардыг аврах байхаа.