ШУУРХАЙ: Британийн Ерөнхий сайд Борис Жонсон огцрохоор болжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр Лондонгийн цагаар 12.30 орчим /Улаанбаатарын цагаар 19.30/ ард түмэндээ хандан, мэдэгдэл хийх гэж байна. Жонсон Их Британийн хатан хаанд огцрох тухайгаа утсаар мэдэгдсэн байна.

“iTV”, “SkyNews” болон “The Times” хэвлэл тэрбээр огцрох тухай мэдэгдэл хийнэ гэж таамаглаж байна.

ВВС агентлагийн мэдээллээр, Борис Жонсон эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаа өгөхөөр болжээ. Гэхдээ тэрбээр Ерөнхий сайдын ажлаа ирэх намар хүртэл үргэлжлүүлэх санаатай байна. Жонсоны танхимаас дөрвөн сайд, 50 албан тушаалтан сайн дураар огцорсон билээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Индонез улсад хийж буй айлчлалаа зогсоож, эх орон руу буцжээ. Тэрбээр мөн ойрын үед мэдэгдэл хийх гэнэ.

Борис Жонсон Ерөнхий сайдын албан тушаалдаа 28 хоног тэсэн үлдэж чадвал тэрбээр Даунинг стритэд өнгөрүүлсэн бүрэн эрхийн үргэлжилсэн хугацаагаар Тереза Мэйг тэргүүлэх юм. Тереза Мэй Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалыг гурван жил, 11 өдөр хашсан бол Борис Жонсон хоёр жил 349 Их британийн Засгийн газрыг тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тороо(64.119.19.7) 2022 оны 07 сарын 09

Дараагийн америк зөнөг Ж Байдин хэзээ огцрохбол

3  |  0
Zochin(68.146.199.167) 2022 оны 07 сарын 09

Ashgui dee . Kiev ruu guij ochij daldagnaad bsiin

2  |  0
zochin(202.179.21.242) 2022 оны 07 сарын 08

bolj bolj\n

0  |  0
Ааааа(202.21.108.216) 2022 оны 07 сарын 09

Байдены баруун гар умаа хум болчилоо, дараагых нь хэн бэ

2  |  0
Зангараа(103.229.120.184) 2022 оны 07 сарын 09

Монголын түүхэнд албан тушаалд луйвардаж оччихоод хийж чадахгүй саналаараа огцорч байсан нэг ч хүнийг харсангүй. Тэгсэн мөртлөө эрх мэдэлд дандаа чадваргүй, мэдлэггүй, эх оронч биш, мөнгөний боолчлолд орсон этгээдүүд хуйвалдаж, луйвардаж гардаг нь нууц биш.Социализмын үед ч хуурамч ардчиллын үед ч ийм л байсан, ийм л байж бна. Монгол үхэх, сэхэхээ үзэх цаг болсон байна.

2  |  0
Mgl(61.102.147.37) 2022 оны 07 сарын 09

Hohchinoo

1  |  0
Иргэн(64.119.22.61) 2022 оны 07 сарын 09

Шотланд. ба Умард Ирланд нь тусгаар улсууд болоосой!

3  |  0
Шудрага(203.23.49.49) 2022 оны 07 сарын 09

Агшгүйдээ бас нэг алуурчин зайллаа

6  |  0
zochin(202.55.188.35) 2022 оны 07 сарын 09

Mash zuitei .odoo E.Makron .Jas .Tryudo 2 hamt ogtsorvol bur goe ..NATO giin hargis Stoltenberg .Olimpiin Horoonii Tomas Bah . zonog ovgon Baiden 3 daraa ni ogtsorvol Dayan Delhiid mash saihan Enh Taivan togtono.

6  |  1
ГОЁ(64.119.26.194) 2022 оны 07 сарын 08

ГОЁ

5  |  2
Top