Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон огцрох үедээ тулж ирээд байна. Эцэс төгсгөлгүй дуулиан, шуугиантай гурван жилд анх удаа биш ч маш ойртсон нь харин анхных. Эхлээд түүний эсрэг нам нэгт нөхөд нь боссон бол одоо түүний хөлөг онгоцноос ойрынх нь хамсаатнууд болох сайд нар нь зугтаж байна. Гол шалтгаан нь түүний танхимын ажлын үр дүн эсвэл Консерватив намын бодлогод бус харин Ерөнхий сайд өөрт нь оршиж байна. Хамтран зүтгэгчид нь түүний цаг хугацаагаар батлагдсан сул тал болох шударга байдал, ёс журамтай байдалд эргэлзэж эхэлснээс гадна хэзээ нэгэн цагт үүнийгээ даван туулна гэсэн найдвараа алдаж эхэлжээ.
Ээлжит дуулиан шуугианы дараа Жонсоны танхимын нөлөө бүхий Сангийн болон Эрүүл мэндийн хоёр сайд нь хаалгаа савж, гарлаа. Дуулиан нь өмнөхүүдээс зарчмын ялгаагүй. Жонсон сүүлийн дулианаас бус дуулиан шуугианы тохиолдлын тоогоор хүнд байдал ийн ороод байна. Хоёр сайдыг араас доогуур түвшний албан тушаалтнууд огцрохоо мэдэгдээд эхлэв. Лхагва гарагт /2022.07.06/ сөрөг хүчин төдийгүй нам нэгт гишүүд нь түүнд итгэл үзүүлэх эсэх процедурыг эхлүүллээ. Жонсоноос өөр хүн ерөнхий сайд байсан бол хэдийн дурсамжаа бичиж эхэлсэн байх бол буланд шахагдсан Борис эсрэгээр өөртөө үнэнч үлдэж, огцрохоос эрс татгалзав. “Ийм хүнд нөхцөлд Ерөнхий сайдад ажиллаад байхаас өөр сонголт байхгүй” гэж Жонсонд парламентдаа хандан мэдэгдэж, өөрийнхөө бурууг эдийн засгийн хүндрэлүүдэд тохов.
Жонсоны хөлөг онгоц дээр бослого гаргасан, нэгэн цагт сангийн сайд, огцрохоос өмнө эрүүл мэндийн сайдын албан тушаал хашиж байсан Сажид Жавид асуудал Жонсон үнийн өсөлт, Брексит, эрчим хүч болон бусад хямралыг хэрхэн шийдэж байгаад бус харин Жонсонд өөрт бий гэв. “Нийгэмд бид бүгдээс шударга байдал, бүх зүйлд зарчимтай хандахыг хүлээж байна. Энэ бол хийсвэр асуудал биш. Засгийн газрын үйл ажиллагаа үнэнч байдал, хамтын хариуцлагыг шаардаж байна. Сүүлийн саруудад үнэнч байх, зарчимтай байх хоёрын дунд татсан олсон дээр тогтож үлдэхэд улам бүр боломжгүй болж байна. Тиймээс би өөрийн зарчмаасаа хэзээ ч ухрахгүй гэж Жавид парламентад хандан тайлбарлав.
Жонсон юунд буруудав
Дуулиан бүрт Жонсон эхлээд үгүйсгэж, дараа нь хүлээн зөвшөөрч, уучлал эрдэг. Түүнийг худал ярих эмгэгтэйгээс гадна ямар ч үнээр хамаагүй эрх мэдэлдээ үлдэхийг хүсэж байна гэж буруутгаж байв. Дуулиануудаас хамгийн том нь хатуу хөл хорионы үеэр Жонсон өөрийн өргөөндөө үдэшлэг зохион байгуулсан хэрэг байлаа. Түүнийг парламентад худал хэлж, шинэ баримт гарч ирэхэд ой санамж муу зэрэг арга заль хэрэглэдэгт буруутгаж байна. Энэ л тактикаа тэр танхимынхаа гишүүний хэрэг дээр дахин хэрэглэсэн. Түүний танхимын гишүүнийг хаалттай клубт хоёр эрэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгаж байгаа юм. Тэр нь өмнө нь ч ийм хэрэгт холбогдож байсныг нуун Жонсон албан тушаалд томилсныг буруутгаж байна. Жонсон өөрийн зүгээс санахгүй байна гэж мэлзэж үзэв. Үнэн баримтаар илрэхэд Борис уучлал эрсэн билээ.
Хархнууд живж буй хөлгөөс зугтдаг
Дуулиан шуугиан, ёс суртахуунгүй үйлдэл, улс төрийн бүтэлгүйтлүүд Жонсоны Засгийн газар нүдэн дээр нурахад хүргэлээ гэж сөрөг хүчний Лейборист намын тэргүүн Кир Стармер мэдэгджээ. Жонсоныг орлох нэр хүндтэй хүн одоогоор байхгүй. Өнөөг хүртэл тори зөвхөн түүнд найдаж байсан бол өдгөө Жонсон ирэх сонгуульд тэднийг ялалтад хүргэнэ гэсэн итгэл нь улам бүр замхарсаар. Гэвч түүнийг орлох нэр хүндтэй сонголт үгүй тул түүнээс ангижрахаас яарахгүй байна. Учир нь Жонсон уснаас хуурай гарч сурсан хүн.
Түүнийг үг, хэллэг өөрөө зохиосон гэж сониноос хөөж, гэр бүлээс гадуур харилцааны төлөө намын албан тушаалаас хөөж байсан.Гэвч нэр хүнд нь өссөөр л байв. Хоёр зууны зааг дээр тэрбээр телевизийн хошин хөтөлбөрийн од болж, 2011 онд парламентад сонгогдон, 2008 онд Лондон хотын захирагчийн сонгуульд ялж, 2016 онд Европын Холбооноос Их Британийг гаргах кампанит ажлыг амжилттай удирдаж, 2019 онд Их Британийн ерөнхий сайдын албан тушаал намаасаа авч байлаа. Үүнээс хагас жилийн дараа болсон сонгуульд Борис намаа үнэмлэхүй ялалтад хүргэсэн. Жонсон даруу зан гаргах дургүй. Тэр энэ ялалтаа намын бус өөрийн гавьяа гэж үздэг. Лхагва гарагт парламентад үг хэлэхдээ үүнийгээ ч сануулсан.
Ямар нөхцөлд огцрох вэ гэсэн асуултад Жонсон зөвхөн Засгийн газар нь бүрэн саажих эсвэл украйнчуудыг дэмжихэд нь саад учруулбал гэж хариулсан. Өөр шалтгаан тэр дурдсангүй.
Сэтгэгдэл ( 5 )
Англичууд санаа нь цаашаа хүйтэн хүмүүс ш дээ eр нь дарангуйлагч байх дуртай одоогийн дайныг жинхэнэ өдөөгч Борис Жонсон үстэй ангаахай зайл вал таарна
Хүнийг найзаар нь танинаа гэж хэнтэй хамт явж байгааг нь л харчихаарай ....
Улс төрийн үхдэл болж дээ энэ сэгсгэр шоучин
Мундаг юм аа, бахархмаар. Дайнтай үед албан тушаалаа хашиж байсан нь дэлхийд хэрэгтэй, суудал ганхах нь охуй улсад л ашигтай. Тэд америкын сонгуульд нөлөөлж трампыг сонгоход дэмжлэг үзүүлж байсан хуучин туршлагаа ашиглаж л байгаа, үүнд нь автахгүй ганхахгүй байхад л болно.
ЗАЙЛ