Их Британи Украинд 3000 дроны тусламж үзүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

 

Их Британи Украинд 63.7 сая ам.долларын багц тусламж үзүүлнэ гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдэгджээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украины Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Киевт айлчилсан юм.

Тусламжийн шинэ багцад хоёр мянган цэргийн дрон болон танк эсэргүүцэгч камиказэ дрон багтжээ. Үүнээс гадна хот, суурин газарт ашиглахад тусгайлан зориулсан, ойртож буй дайсныг илрүүлэх үүрэгтэй 850 “Black Hornet” бичил дрон олгохоор болсон байна. Энэ удаагийн тусламж Украины батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлж, байг илрүүлэх боломжийг сайжруулна гэж мэдэгдэлд онцолжээ.

Киев хотноо Борис Жонсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэр Украины ард түмэнд иж бүрэн дэмжлэгийг тууштай үзүүлнэ хэмээн амласан байна. Тухайлбал, хүмүүнлэгийн тусламж, цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгах, Украины эдийн засгийг сэргээн босгох зэрэг туслалцааг үзүүлэх болно гэж Жонсон мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(192.82.83.83) 2022 оны 08 сарын 26

Кхкхкх Иваны хошног долоож Орос маамын сүү хөхөгч үү айн

0  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 08 сарын 25

ukraintaigaa hamt uhej dald orvol taarna.

0  |  0
Top