Их Британийн эрх баригчид Өрнөдийн цэргийг Украинд таван жил хүртэл хугацаагаар буюу Украин улс цэрэг, зэвсгээ дахин сэргээн цэгцлэх хүртэл байрлуулах боломжийг судалж байгаа тухай The Daily Telegraph сонин мэдээлсэн байна.
Лондон болон Парист хэлэлцэж буй төлөвлөгөөний дагуу Украины мөргөлдөөнийг зогсоосны дараа байлдааны ажиллагааг дахин эхлүүлэхгүй байх зорилгоор өрнөдийн цэргийг тогтоон барих хүчин маягаар Украин руу илгээж магадгүй ажээ. Тус сонинд мэдээлснээр, Украинд өрнөдийн хязгаарлагдмал тооны цэрэг байрлуулсан тохиолдолд Орос улс цэргийн ажиллагаа дахин эхлүүлж түвдэхгүй гэж Францын эрх баригчид үзэж байгаа гэнэ. Алсдаа Украин улс цэргийн чадавхаа сэргээхийн хэрээр өрнөдийн цэргийг үе шаттайгаар тус улсаас гаргах юм байна. Их Британи, Франц тэргүүтэй цэрэг илгээхийг хүссэн улсуудын эвсэл нь хуурай замын цэрэг илгээхийн зэрэгцээ Украины агаарын болон тэнгисийн орон зайг хамгаалах ажээ.
Украины нутаг дэвсгэрт НАТО-гийн гишүүн орнуудын цэрэг ямар ч далбаан дор, ямар ч хэлбэрээр байрлах нь Орост аюул нүүрлүүлэх учраас ОХУ үүнийг ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрөхгүй гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров гуравдугаар сарын 12-нд мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 6 )
ганц украйн дангаараа оросын эсрэг дөрөв дахь жилдээ үзэлцэж байна. Хэрэв барууныхан цэргээ байрлуулвал мэдээж тэнцвэр аль тал руугаа явах нь тодорхой...
Чадах байхаа хоосон сvр эд нийлээд л 600000 цэрэг гаргаж чадна байлдааны техник муутай шдээ vйлдвэрдэл 0 байгаа
Чадах байхаа хоосон сvр эд нийлээд л 600000 цэрэг гаргаж чадна байлдааны техник муутай шдээ vйлдвэрдэл 0 байгаа
Чадах байхаа хоосон сvр эд нийлээд л 600000 цэрэг гаргаж чадна байлдааны техник муутай шдээ vйлдвэрдэл 0 байгаа
Фашист Германы Франц Аангли Оросыг сөрж зогсож чадах болов уу?
FASHIST OROSOOS ASUUDAG TSAG UNGURSUN BGAA SHUU KK