БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 5-р сарын 1-ний өдөр буюу маргаашнаас эхлэн дрон худалдаалахыг хориглох шинэ журам үйлчилж эхэллээ. Аюулгүй байдлын үүднээс гэж тайлбарласан энэ журмаар нийслэл Бээжин хотноо дронын түрээс болон сэлбэг хэрэгсэл, эд анги худалдаах, эсвэл хотод нэвтрүүлэхийг хориглож байгаа аж.
Харин журам үйлчлэхээс өмнө дрон худалдаж авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагад бүртгүүлэх юм. Мөн шинээр дрон эзэмших иргэд мөн энэ өдрөөс эхлэн тусгай зөвшөөрөл авч байж эзэмших эрхтэй болох ажээ. БНХАУ-ын засаг захиргаа нисгэгчгүй төхөөрөмжийн салбарт баримтлах бодлогоо аажмаар чангалж байна.
Ташрамд дурдахад өнгөрсөн жил Бээжин хотын агаарын орон зайг дронгүй бүс гэж зарласан. Улмаар өргөн хүрээтэй зохицуулалт хийж байгаа энэ юм.
Уг нь БНХАУ-ын стратегийн тэргүүлэх чиглэл нь нам өндөрлөгий нисэх төхөөрөмж бөгөөд аажмаар нисдэг таксиг 2040-2050 он гэхэд нэвтрүүлэхээр зорьж байгаа. Яг энэ салбараас 2035 он гэхэд 290 тэрбум ам.доллар олох төлөвтэй байгаа BBC агентлаг дурджээ. Хятадын зарим хотод дроныг хүнс хүргэлт, хөдөө аж ахуй, барилга байгууламж цэвэрлэхэд ашиглаж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )