БНХАУ иргэдийнхээ хилээр нэвтрэхийг хязгаарласан хэд хэдэн шинэ журам нэвтрүүлжээ.
Хятадын иргэд хилийн чанадад байхдаа БНХАУ-ын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт хохирол учруулсан гэж үзвэл Хятад улсын хилээр нэвтрэх эрхийг гурван жилээр хориглохоор болжээ. Шинэ дүрэм тус улсын аж үйлдвэр эсвэл технологийн аюулгүй байдалд аюул учруулсан гэх хүн бүрд хамаатай.
Хятадын хилчид мөн өндөр эрсдэлтэй гэх улс орон, бүс нутагт зорчихгүй байхыг Хятадын иргэдэд зөвлөх үүрэг хүлээж байна.
Энэхүү дүрэм журмыг танилцуулахаас өмнө зарим иргэнд тодорхой орнуудад зорчихыг хориглосон байсныг ВВС агентлаг тодруулжээ. Энэхүү хязгаарлалтад төрийн алба хаагчид эхний ээлжид орсон байсан бол өдгөө эл журам төрийн өмчит үйлдвэрийн газруудын ажилтнууд болон энгийн иргэдэд үйлчлэх болсон байна.
Энэхүү арга хэмжээг авлигажсан албан тушаалтнуудыг хилээр зугтах, активаа шилжүүлэхээс урьчилан сэргийлэх зорилгоор авч байна. Мөн төрийн нууцыг задлахаас сэрэмжлэх зорилготой.
Нийтэд ил болсон мэдээллээс үзвэл, Хятадын иргэд одоогоор хилээр нэвтрэх хязгаарлалтад орсон эсэхээ өөрсдөө шалгах боломжгүй. Албан бичгээр эсвэл аман мэдэгдэл аваагүй иргэд бичиг баримтаа шалгуулах эсвэл хилээр нэвтрэх үед ийм хязгаарлалтад орсон гэдгээ мэдэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )