БНСУ 500 мянган “дайчин дрон” бэлтгэж, бүх цэргийн алба хаагч дроныг хоёрдох хувийн зэвсэг болгон ашиглах болно гэж тус улсын батлан хамгаалахын сайд Ан Гю Бэк мэдэгджээ.
Түүний хэлснээр, ирээдүйд дрон нь тусдаа анги нэгтгэл, бие бүрэлдэхүүн ашигладаг тусгай төхөөрөмж бус харин бүх цэргийн өргөнөөр ашигладаг тулааны хэрэгсэл болно. БНСУ-ын батлан хамгаалах яам энэ зорилгоор 500 мянган дайчин дрон бэлтгэх бодлогыг тууштай баримталж, бүх цэрэг дроныг хоёрдох зэвсэг болгон ашиглах чадвартай болно.
Украин болон Ойрх Дорнодын зэвсэгт мөргөлдөөнүүд дрон нь тулааны талбарт гол хэрэгсэл болсныг харуулж байна. Өнгөрсөнд өндөр өртөгтэй цөөн тооны нисгэгчгүй системүүд тулаанд ордог байсан бол өдгөө өртөг хямд дроныг олон тоогоор ашигласнаар дайны шинж чанарыг үндсээр нь өөрчилж байна гэж БНСУ-ын батлан хамгаалахын сайд онцолсон байна.
Ан Гю Бэкийн мэдэгдсэнээр, БНАСАУ янз бүрийн төрлийн зэвсэглэл хөгжүүлсээр байгаа нь БНСУ-ын цэргийн объектууд төдийгүй төрийн болон иргэний чухал объектуудад учрах аюул, эрсдэл нэмэгдэж байна.
БНСУ дроны үйлдвэрлэлд Хятадын эд анги бус харин үндэсний үйлдвэрлэлийн эд ангийн хэрэглээг өргөжүүлж, ирээдүйд 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн дрон ашиглахаар зорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )