Дурсгалын зураг татуулах гэж байгаад хоёр сөнөөгч онгоц мөргөлдүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

БНСУ-ын Нисэх хүчний нисгэгч нислэгийнхээ үеэр дурсгалын зураг авах гэж байгаад өөр сөнөөгч онгоцтой мөргөлдөж, улмаар хоёр сөнөөгч онгоц ноцтой гэмтэл авсан тухай Korea Herald хэвлэл мэдээлжээ.

Нисэх хүчин энэхүү мэдээллээ дөрвөн жилийн турш нууцалсан болохыг тус сонин онцолсон байна. БНСУ-ын Аудит шалгалтын зөвлөлийн мэдээллээр, Нисэх хүчний хошууч цолтой сөнөөгч онгоцны нисгэгч өөр албанд шилжихээсээ өмнө 2021 оны арванхоёрдугаар сард нислэг үйлдэх үеэр дурсгалын селфи хийжээ. F-15 сөнөөгч онгоцны нисгэгч үүний тулд эгнээндээ төлөвлөгдөөгүй маневр хийсний улмаас өөр онгоцыг мөргөсөн байна.

Хоёр нисгэгч аюулгүй газардсан ч онгоцнуудыг засварлахад нийт 100 сая орчим вон буюу 67.5 сая ам.доллар шаардагджээ.

Буруутай нисгэгчийг албаас чөлөөлсөн бөгөөд засварын зардлын тодорхой хэсгийг буюу 597.5 мянган ам.долларын нөхөн төлөхийг шаардсан байна. Нисгэгч аудитад хандсаны үндсэн дээр Аудит шалгалтын зөвлөл нисгэгчээр нөхөн төлбөрийн 10 хувийг төлүүлэх шийдвэр гаргажээ.

БНСУ-ын Нисэх хүчний нисгэгчдийн хувьд дурсгалын зураг татуулах нь нэг ёсны уламжлал болсон бөгөөд буруутай нисгэгч бусадтайгаа төлөвлөгөөгөө хуваалцсан байна. Тиймээс Аудит шалгалтын зөвлөл Нисэх хүчний удирдлагууд ийм практикийг таслан зогсоогоогүйн төлөө тодорхой хариуцлага хүлээх ёстой гэж дүгнэжээ.

Korea Herald сонины мэдээллээр, БНСУ-ын Нисэх хүчний төлөөлөгч болсон хэрэг явдлын төлөө албан ёсоор уучлал гуйсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top