БНСУ-ын зэвсгийн экспорт өнгөрсөн онд 140 хувиар өсөж, нийт 17.33 тэрбум ам.долларт хүрчээ.
“The New York Times” хэвлэлийн мэдээллээр, Украинд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Өмнөд Солонгосын эрх баригчид Киевт зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, үүний оронд дэлхийд үүссэн зэвсэглэлийн хомстлыг нөхөхөд гол анхаарлаа хандуулж эхэлсэн. Өнгөрсөн онд Польш улс хамгийн том захиалагч болжээ. Тус улс Өмнөд Солонгосын зэвсэг үйлдвэрлэгчидтэй 12.4 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Өмнөд Солонгосын зэвсэглэл мөн Зүүн Европын улс орнуудын анхаарлын ихээхэн татжээ.
БНСУ-ын батлан хамгаалах аж үйлдвэр 2017-2021 оны хооронд зэвсэглэл экспортлогч томоохон 25 аж үйлдвэрийн нэгт орсон. Үйлдвэрлэлийн үйл явцыг түргэсгэх зорилгоор Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ хилийн чанадад тэлэх боломж эрэлхийлж байна. Тухайлбал, “Hanwha Defense” компани “K9 Thunder” өөрөө явагч их бууны үйлдвэрээ Австралид нээхээр зорьж байгаа бол Польшид нийлүүлж буй их буугаа тухайн улсад угсрахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дайнаас ашиг ологчид