БНСУ-ын анхны трансжендер цэрэг гэртээ нас баржээ.
Тэрээр цэргийн алба хааж байхдаа хүйсээ солиулах мэс засал хийлгэснийхээ төлөө өнгөрсөн оны нэгдүгээр сард армиас хөөгдөж байсан билээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Бюн Хи Согийн үхлийн шалтгааныг тодруулж байгаа гэнэ. 2020 оны нэгдүгээр сард армиас хөөх шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандаж байсан ба мөн оны долоодугаар сард цэргийн албанд буцаж орох түүнийг хүсэлтийг шүүх хүлээн аваагүй байна.
23 настай Бюн Хи Со Чунчён мужийн Чёнгжү хот дахь гэрийнхээ ойрхон сэтгэцийн эрүүл мэндийн төвд зөвлөгөө авдаг байсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас хойш талийгаач холбогдоогүй тул сэтгэл зүйч нь цагдаад ханджээ. Түүний эмчийн хэлснээр, гурван сарын өмнө талийгаач амиа хорлохыг завдаж байсан гэнэ.
Бюн 2017 онд сайн дураар цэрэгт татагдаж, 2019 онд Таиландад хүйсээ солиулах мэс засалд оржээ.
БНСУ-ын Батлан хамгаалах яам түүний хүсээ солиулсныг сэтгэцийн болон бие бялдрын бэрхшээл гэж тодорхойлсон ба цэргийн шүүх 2020 оны нэгдүгээр сард Бюныг цэргийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. БНСУ-д трансжендер хүмүүст цэргийн алба хаахыг хуулиар хориглодог байна. Бюн Хи Со цэргийн алба хааж байхдаа хүйсээ солиулсан анхны трансжендер цэрэг юм.
Пүрэв гарагт /2021.03.04/ тус улсын Батлан хамгаалах яам түүний ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Hohchinoo muu baliar gei..
Albaa duusgaad sana amar hvisee soliulj boloogvi yum uu ene odoo