Ардчилсан намынхан Сенат дахь хяналтаа алдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

АНУ-д Бүгд найрамдах нам Конгрессын дээд танхим болох Сенатын тал суудлыг авснаар Ардчилсан нам хяналтаа алдаж байна гэж Fox News мэдээлжээ.

Тус сувгийн урьдчилсан таамгаар, Бүгд найрамдах намын төлөөлөгчид боломжит 100 суудлын 51-ийг нь аваад байна. Ардчилсан намынхан 43 суудал авчээ.

-Ардчилсан намын нэр дэвшигч Сара Макбрайд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон анхны трансжендер төлөөлөгч болжээ. Тэрбээр 57.8 хувийн санал аваад байна. 34 настай сенатор өнгөрсөн есдүгээр сард болсон урьдчилсан сонгуульд Дэлавер мужид ялалт байгуулсан билээ. Тэрбээр 2020 онд мөн Сенатад сонгогдсон анхны трансжендер болж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top