Камала Харрис ялагдлаа хүлээн зөвшөөрч, тэмцлээ үргэлжлүүлэхээ амлав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 07

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Камала Харрис ялагдсанаа хүлээн зөвшөөрчээ.

Гэхдээ энэ бол эрх чөлөө, Америкийн үнэт зүйлсийн төлөөх тэмцлийн ялагдал биш хэмээн дэмжигчдэдээ хандан мэдэгджээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрх болон ардчиллын үнэт зүйлсийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлэхээ амлав. “Гараа хумхин суух цаг биш. Харин ханцуй шамлан тэмцэх цаг” гэжээ.

Харрис өрсөлдөгч Трамптай устаар ярьж, сонгуульд ялсанд нь баяр хүргэсэн байна. Тэрбээр эрх мэдлээ тайван замаар шилжүүлэн өгөхөө амлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top