Илон Маск: Америкчууд Трампт өөрчлөлт хийх мандат олголоо

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

АНУ-ын тэрбумтан Илон Маск АНУ-ын ард түмэн ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампт өөрчлөлт хийх болор шиг тод мандат олголоо гэж мэдэгджээ. Тэрбээр ирээдүй гайхалтай болно гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолох үйл явц үргэлжилж байна. Одоогийн байдлаар, Доналд Трамп ялалтад хүргэх 270 саналын эрхтэй сонгогчийн 267 санал аваад байгаа бол Камала Харрис 216 санал авчээ. Доналд Трамп сонгуульд ялсан тохиолдолд Илон Маскт Засгийн газрын үйл ажиллагааны аудит, шинэчлэлийг хариуцсан комиссыг тэргүүлэх санал тавьсан бөгөөд Маск түүний саналыг хүлээн авсан билээ.

Нэгдсэн Улсын сонгогчид өнөөдөр ерөнхийлөгч, Сенатын танхимын гуравны нэг, Төлөөлөгчдийн танхим болон 11 муж, хоёр бүс нутгийн амбан захирагч нарыг сонгож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top