АНУ-ын төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Доналд Трамп SpaceX компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийг агуу суут ухаантан гэж нэрлэжээ.
“Тэр бол хосгүй хүн, маш онцгой, агуу суут ухаантан юм. Бид суут ухаантнуудаа хамгаалах ёстой. Манайд ийм хүмүүс тийм ч олон биш” гэж тэр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд Илон Маскийг засгийн газрыг үр ашигтай ажиллуулах комиссын даргаар томилох бодолтой байгаагаа Доналд Трамп өмнө нь илэрхийлж байсан аж.
Энэ комисс нь холбооны улсын засгийн газрын үйл ажиллагаанд аудит хийж, шинэтгэл хэрэгжүүлэх замаар залилан болон үр ашиггүй ажиллагааг таслан зогсоох чиг үүрэгтэй байх юм. Илон Маск энэ саналыг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан байна.
Сэтгэгдэл ( 0 )