АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн сөргөлдөөн Илон Маск нэг хоногийн дотор 34 тэрбум ам.долларын алдагдалд хүрчээ.
Илон Маск дэлхийн тэргүүн баян эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа ч түүний хөрөнгө 33.9 тэрбум ам.доллароор буурч, 334.5 тэрбум ам.доллар болжээ. Нэг хоногийн өмнө түүний хөрөнгө 368.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв. 2025 он гарснаар бизнесмен нийт 97.9 тэрбум ам.доллароо алдаад байна.
Энэ сарын 5-нл Трамп, Маск нар өөр хооронд хатуухан үгс шидэлцэв. Маск үүний дэмжлэггүйгээр Трамп сонгуульд ялахгүй байсан гээд Трампт импичмент зарлахыг дэмжиж, түүний тарифын бодлогыг хатуу шүүмжилж, 2025 оны хоёрдугаар хагаст АНУ-ын эдийн засаг буурна гэжээ.
Трамп өөрийн зүгээс Маск үүргээ үр бүтээлтэй биелүүлэхээс больж, галзуурсан гээд Маскийн компаниудтай байгуулсан гэрээнүүдээ цуцална хэмээн сүрдүүлэв.
Сэтгэгдэл ( 0 )