Илон Маск тэргүүтэй Засгийн газрын үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх яам АНУ-ын засаг захиргаанд өдөр бүр 1 тэрбум ам.долларын хэмнэлт хийх боломж бүрдүүлсэн бөгөөд энэ үзүүлэлтийг хоногт 3 тэрбум ам.доллар хүртэл өсгөнө гэж тус яамнаас Х хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
“Хэрэггүй албан тушаалд хүмүүсийг авч ажиллуулахыг зогсоох, олон талт болон тэгш байдал, оролцоог хангах хөтөлбөрүүдийг болиулах, гадаадын байгууллагуудад төлдөг үндэслэлгүй төлбөрүүдийг зогсоох замаар ийм хэмнэлтийг гол төлөв хийж байгаа бөгөөд эдгээр нь ерөнхийлөгч Доналд Трампын зарлигуудад нийцэж байгаа юм” гэж тус яамны мэдээлэлд тэмдэглэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Засгийн газрын үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх яам (DOGE - Department of Government Efficiency) нэртэй газрын даргаар Илон Маскийг томилсон юм. Телевизийн NBC News сувгийн тодруулснаар, яам гэсэн нэртэй хэдий ч тус байгууллага бүрэн хэмжээний яам байж чадахгүй, учир нь ийм байгууллага байгуулахад АНУ-ын Конгрессын зөвшөөрөл хэрэгтэй байдаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )