Илон Маскийн нийтэлсэн мэдээллүүд илүү олон хүнд хүрчээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

 

Сонгуулиас өмнө Илон Маскийн X (Twitter) сүлжээнд нийтэлсэн мэдээллүүдийг үзсэн хүний тоо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн штабуудаас нийтэлсэн сурталчилгааны мэдээллүүдийг үзсэн хүний тооноос хоёр дахин их байсан тухай “Цахим үзэн ядалтыг эсэргүүцэх төв” (Center for Countering Digital Hate, CCDH)  төрийн бус байгууллага мэдээлсэн байна.

Доналд Трампыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн долоодугаар сараас хойш X (Twitter) сүлжээнд Илон Маскийн нийтэлсэн улс төрийн мэдээллүүд 17,1 тэрбум хандалт авсан нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд нийтэлсэн улс төрийн сурталчилгааны бүх мэдээллийн хандалтын тооноос хоёр даин их байгаа ажээ.

Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийг дэмжих хороог Илон Маск долоодугаар сард байгуулсан бөгөөд уг хорооны үйл ажиллагаанд зориулж 75 сая гаруй ам.доллар гаргасан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Илон Маскийг засаг захиргаандаа ямар нэгэн албан тушаалд томилж болох юм гэж Трамп мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top