AP: Трамп таван сая саналаар илүүрхэж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

АНУ-ын ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп таван сая саналын зөрүүгээр илүүрхэж байна.

Associated Press агентлагийн мэдээлснээр, тэрбээр 58 сая сонгогчийн санал аваад байгаа бол Ардчилсан намын нэр дэвшигч Камала Харрисыг 53 сая сонгогчи дэмжээд байна. Гэсэн хэдий ч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялах эсэхийг зөвхөн сонгогчдын саналын тоо бус мөн саналын эрхтэй сонгогчдын систем тодорхойлдог. Цагаан ордны тэргүүнийг энэхүү системээр дамжуулан сонгодог учиртай.

2016 онд Хилари Клинтон энгийн сонгогчдын саналаар Доналд Трампыг ялсан ч саналын эрхтэй сонгогчдын саналаар унаж байсан билээ.

Fox News сувгийн мэдээллээр, Доналд Трамп саналын эрхтэй сонгогчдын 277 саналаар ялахаар байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд 270 саналын эрхтэй сонгогчийн дэмжлэг шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top