АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөж байгаа Доналд Трамп савлагаатай гэгддэг долоон мужийн зургаад нь тэргүүлж байна.
Fox News мэдээлснээр, Жоржиа мужид /16 саналын эрхтэй сонгогч/ саналын хуудасны 90 хувийг тооллоход Трампын төлөө 51.11 хувь нь саналаа өгсөн бол Харрис 48.19 хувийн дэмжлэг аваад байна. Хойд Каролина мужид /16 саналын эрхтэй сонгогч/ саналын хуудасны 65.97 хувийг тоолоход Трамп 50.72 хувь, Харрис 48.34 хувийн санал авчээ. Мичиган мужид /15 саналын эрхтэй сонгогч/ Трамп 51.1 хувийн саналтай тэргүүлж байгаа бол Висконсин мужид /10 саналын эрхтэй сонгогч/ 59.17 хувийн дэмжлэг аваад байна. Савлагаатай гэгддэг Невада мужийн санал хураалтын дүн одоогоор тодорхойгүй байна.
АНУ-д ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн бүх нийтийн сонгуулийн дүнг нэгтгэж байна. Өөрөөр хэлбэл Нэгдсэн Улсын сонгогчид өнөөдөр ерөнхийлөгч, Сенатын танхимын гуравны нэг, Төлөөлөгчдийн танхим болон 11 муж, хоёр бүс нутгийн амбан захирагч нарыг сонгож байна.
Сэтгэгдэл ( 0 )