Камала Харрис 2028 оны сонгуульд бэлтгэж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын дэд ерөнхийлөгч агсан Камала Харрис 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй гэж Axios портал мэдээлжээ.

Сэтгүүлчдийн олж мэдсэнээр, Харис өнгөрсөн долоо хоногт энэ чиглэлд хэд хэдэн алхам хийснийг АНУ-ын Ардчилсан намын төлөөлөгчид түүний сонгуулийн сурталчилгааны эхлэл хэмээн үзэж байна. Тухайлбал, Камала Харрис энэ сарын 12-нд Лос Анжелест хийсэн уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч агсан, нам нэгт Жо Байдены бодлогыг дэмжиж байсан байр сууриасаа ухарч, гол хоёр намыг хоёуланг нь шүүмжилж эхэлжээ. Тэрбээр ардчилсан намынхан ч тэр, бүгд найрамдахчууд ч тэр олон нийтийн итгэлийг хүлээж чадаагүй хэмээн онцолсон байна.

2024 оны арваннэгдүгээр сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Камала Харрис Бүгд Найрамдах намын өрсөлдөгч Доналд Трампт ялагдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top