Жо Байден гэр бүлийн орлогоо тайлагнав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар орлогын мэдүүлгээ нийтэлжээ.

Цагаан ордны мэдээлснээр, тэдний жилийн орлого 579.5 мянган ам.доллар байснаас 169.8 мянган ам.долларыг нь татварт төлжээ. Орлогын албан татварын хүү нь 23.8 хувь байжээ. Байдены гэр бүл мөн 20.1 мянган ам.долларыг 20 буяны байгууллагад хандивласан байна. Хамгийн их буюу таван мянган ам.долларын хандивыг хүүхэд хамгаалах Бо Байдены санд өргөжээ.

Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис болон түүний нөхөр Дуглас Эмхофф нар 2022 онд 456 ам.долларын орлого олжээ. Тэд нийт 93.5 мянган ам.долларын татвар төлсөн ба орлогын албан татварын хүү нь 20.5 хувь байжээ. Тэд нийт 23 мянган ам.долларыг буяны үйл ажиллагаанд хандивласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top