АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампт ялагдсанаасаа хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Пүрэв гарагт Камала Харрис Вашингтоны The Capital Hilton зочид буудалд болсон муж улсуудын хар арьст хууль тогтоогчдын бага хуралд оролцож, өөрт нь дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлсэн байна.
Камала Харрис арваннэгдүгээр сарын 5-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампт ялагдсан билээ. Түүнээс гадна Бүгд найрамдах нам Сенатад хяналтаа тогтоож чадсан юм.
Сэтгэгдэл ( 0 )